Шварценеггер эхнэрээсээ саллаа
2016-07-18

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер эхнэр Мария Шрайвертайгаас албан ёсоор салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос 2011 оноос тусдаа амьдрах болсон бөгөөд 2014 онд салах өргөдлөө шүүхэд өгчээ.

 

Шварценеггер олон жил гэрийн үйлчлэгчтэйгээ дотно харилцаатай байсан аж. Жүжигчин эр болон гэрийн үйлчлэгч хоёрын дундаас Милдред гэх хүүтэй болохыг хэвлэлийнхэн илчилсэн билээ. Уг мэдээллийн дараа Мария дөрвөн хүүхдийнхээ эцгээс тусдаа амьдрах болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин