Баян-Өлгийн иргэдэд 15 сая төгрөгийн тусламж илгээлээ
2016-07-19

 

Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ.

 

 

Улмаар иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байна.

 

 

Тухайлбал, “Сайхан бүхэн санааных” сайн үйлсийн аяны хүрээнд “Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлалаа.

 

 

Тэд тусламжийн бараа материалаа өчигдөр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
nutgiin zuvlul:
Та бүхэн сайн сэтгэлийн үүднээс тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахыг хүсье. Хандивын данс ХААН банк 5079009347 И.Хайратбек Холбогдох утас 88119860, 99187582 httpswww.facebook.comOlgiiNZ httpswww.facebook.comishbekk
2016-07-19
nutgiin zuvlul:
Та бүхэн сайн сэтгэлийн үүднээс тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахыг хүсье. Хандивын данс ХААН банк 5079009347 И.Хайратбек Холбогдох утас 88119860, 99187582 httpswww.facebook.comOlgiiNZ httpswww.facebook.comishbekk
2016-07-19