Үерээр 75 хүн амиа алджээ
2016-07-29

Балба улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас ихэнх гол мөрөн үерлэсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Үерээр 75 хүн амиа алдаж, зүүн мужуудад хөрсний гулгалт үүсчээ.

 

Аврагчид гамшгийн бүсээс өчигдөр 11 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Ойролцоогоор 1.6 сая иргэн орон гэргүй болжээ. Эдгээр иргэдийг 426 түр хоригдох байранд хуваан байршуулж байна.

 

Өмнөд Азийн орнуудад энэ сарын 18-наас эхлэн их хэмжээний хур тунадас орох болсон юм. Байгалийн гамшгийн уршгаар 125 хүн амиа алдаад байна. Мөн 42 иргэн сураггүй алга болжээ. БНХАУ-д хөрсний гулгалт үүссэний улмаас 110 иргэн амиа алдаж, 48 иргэн сураггүй болжээ.

 

“Хур тунадас ирэх сарын 4-ний өдөр хүртэл орно” гэдгийг Азийн Цаг уур судлалын хүрээлэнгээс сануулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин