Н.Одгарьд: Даншиг наадам хийхэд буруудах зүйл байхгүй
2016-08-01

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам хоёр дахь жилдээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Бурхан Шашинтны Төв Гандан тэгчэнлин хийдийн Олон Нийттэй харилцах албаны дарга Н.Одгарьдаас дараах тодруулгыг авлаа.

 

 

-Даншиг наадмын үүслийн тухай ярихгүй юу?

 

-Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд “Цагаан нуур” хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жэвзүндамба хутагтын ширээнд өргөмжилж их баяр наадам үйлдсэн түүхтэй. Улмаар энэхүү наадам нь “Халх долоон хошуу наадам” болон өргөжиж хожим улсын их баяр наадам болон хөгжсөн гэж үздэг. Монголчуудын шашин төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн ч Богдуудын үеэс хойш 100-гаад жил мартагдсан.

 

-Энэ наадмыг зохион байгуулах нь зөв, буруу гэх шүүмж бий. Үүнд шашин талаас тайлбар өгвөл?

 

-Энэ гэнэтхэн гарч ирсэн зүйл биш. Бидэнд байсан зүйл. Байсан, байх ёстой зүйлээ сэргээгээд явж байна. Тиймээс буруу юм байхгүй. 1911 онд хамгийн сүүлийн Даншиг наадмыг зохион байгуулсан байдаг. Одоо бол цаг үе сайхан болж байна. Дэлхий нийт үүнийг сонирхож байна. Монголчууд ийм түүх, соёлтой байсан юм байна. Үүнийгээ өнөө цагт үзүүлээч гэдэг зүйлийг олон хүн хүсч байгаа. Тиймээс ч үүнийг бид цаашид уламжлал болгон зохион байгуулна.

 

-Орчин үед сэргээн тэмдэглэснээр ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

 

-Энэ ёс заншил өөр хаана ч байхгүй. Зөвхөн Монголд өрнөж дэлхийн түүхэнд үлдсэн юм байна. Үүнийг бид цаашид зохион байгуулаад явахад монголын аялал жуулчлалын салбарт томоохон ач холбогдол өгнө. Үүнийгээ дагаад манай улс, эх орон дэлхийд танигдах, хүлээн зөвшөөрөгдх ажилд түлхэц болохуйц зан үйл болно гэж бодож байна. Гэхдээ жуулчдыг татах юм уу, баяр ёслол, найр наадам гэхээс илүү уламжлалт ёс, өв соёлоо сэргээж байгаагаараа нэн ач холбогдолтой гэж харж байна.

 

-Өнгөрсөн жилийн наадмыг хичнээн жуулчин үзэж, сонирхсон бэ?

 

-Тодорхой мэдээллийг НЗДТГ-аас авах нь зөв болов уу.  Ямар ч байсан өнгөрсөн жил 2 мянга гаруй жуулчин манай хийдтэй холбогдож үзэж, сонирхох хүсэлтэй байгаагаа илэрхийслэн. Тэд бүгд ирж үзсэн байна билээ. Энэ жил маш их олон хүн ирэх болов уу гэж бодож байна.

 

-Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ?

 

 -Онцлог гэвэл энэ сарын 5-нд Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурна. Энэхүү хурал нь гүрний их барцад тогтгорыг арилгах, ард олныг амар амгалан байлгах заслын том үйл. Тиймээс үүнд өндөр ач холбогдол өгч байна. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн лам нар идэвхитэй оролцсон. Энэ жил ч мөн Да лам тэргүүтэй лам нар уриалга гарган орон нутгийн олон нам нарыг урьж залсан байгаа. Эдгээр лам болон Улаанбаатар хотын сүм хийдийн нийт мянга гаруй лам нар хуран чуулж сүсэгтэн олонд залбирал үйлдэнэ. Энэмэтчилэн гурван өдрийн турш олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

-Наадмын бас нэгэн чухал зүйл цам харайх. Үүний утга агуулгын тухайд?

 

-Хүрээ цам бол оюуны том соёл юм.  Цамын нийт 108 дүр бага гардаг байсан. Бид бага зэргээр хураангуйлан голлох багуудын цамыг бүжнэ. Хүрээ цам гэдэг зүгээр нэг урлаг соёлын арга хэмжээ биш. Энэ бол засал ном юм. Анх 1800 онд тавдугаар богдын үед дэлгэрсэн ёстой. Улмаар хэлмэгдүүлэлтийн үед бүхий л зүйл зогссоны нэг нь цамын ёслол юм. Үүнийг нь Гандантэгчэнлин хийдийн хоёр их ачтан буурал болох С.Сэрээтэр, Д.Данзан нар 1999 онд дахин сэргээсэн. Түүнээс хойш 7-8 жил завсардсан байсныг өнгөрсөн жил дахин сэргээн зохион байгуулж эхлээд байгаа юм. Цамын зан үйл бол монголчуудыг гадаадад танилцуулах нарийн нандин зүйл болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Boon tovd tangud ner mongol ulsin Haan yu gej zarlig buulgalaa
2016-08-04
иргэн:
Хүрээ хийдийнхээ орчныг өглөө бүр лам нараараа цэвэрлүүлж, бурханы орон ариун дагшин газар болгоод үүгээрээ гадны жуулчдын сонирхолыг татаач. Одоо хог новш, хир тоос болсон газраас гадныхан өвчин тусна гээд сэжиглээд очдоггүй юм биш үү. Ганданд сүсэгтэн олонд тарааж хүртээж байгаа арцаа шуудайд хийгээд шалан дээр тавьчихсан, ламхайн хөлд тээглэхээр өшиглөөд замаасаа зайлуулж байгаа харагдсан. Энэ арц ер нь бурханы номын шившлэгтэй арц гэж үү. Энэ лам нараасаа болж бурханы шашин минь их л доройтох шинжтэй.
2016-08-02
Mongol:
Одоо наад наадам баяр цэнгэлээ болиоч ээ.Арай дэндvv наазгай балайрцан солиорцон юм уу та нар.Хийж бvтээх хеделмерлех биш ууж идэх Унтаж хэвтэх бааж шээхээс еер юм мэдэхээ байж ээ.Ийм байдлаар Монгол удахгvй мехне шvv
2016-08-02
Зочин:
ЯГ ЗӨВ ХЭЛЛЭЭ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ШААРДСАН ИЛҮҮ ЧУХАЛ АЖЛУУД ЗӨНДӨӨ Л БАЙМААР ЮМ, ГЭТЭЛ БАС НЭГ НААДАМ
2016-08-01
bolij iz neere zugeer:
HARAAD BGAARAI GANDANGIIN ENE HEDEN SETERTEI LAM NAR NEG L IH TOM MASHIN UNAJ UNETEI BOLGONIIG HEREGLESEN ULS TGEED UUNIIH NI TULUUSUND SHASHNII NER HUND BAAHAN UNANA BOLI HUU MINI . ERH TAGSH ORHIMJ 3 AAS UUR ED HURUNGUGUI NER TSEVER BOOJGOI TSEVER IIM L SAIHAN LAM ARIUN GEGEEN GANDANG MINI AVCH YAVAH BOLTUGAI CHAMIN TANSAG ED HURUNGU SAIHAN HARAGDAAD ELDEV BAYR TEMDEGLEMEER BGA BOL GANDANGAAS L HOL BGAARAI DAA INGEHED NUHUR MINI CHI UURUU EHNER MEHNER BHGUI BIZ DEE
2016-08-01
za chi bolio:
YUN BAYR NAADAM BEE AIIIN BIDNII SAIHAN SASHIN NOMIIG MAANI HEN GUTAAJ BNA GADNAAS BISH LAM NAR UURSDUU SH DEE . BAYR MAYR GJ MALTAJ BHAAR DOTROOSOO ARIUSTSGAAY . ALI TENEG NOM SURDGUI TENEMEL MAANAGUUDA EEJ AAV NI UURSDUUSU ZAILUULJ LAM BOLGOSON TIIM UE BSAN.TED NAR NI SAHIL SANVAARAA BARIMTLAHGUI AVGAI HUIHED BOLOOD YAVJ BNA YUN AMITNIIG TETGEH BAIRTAI BOLOH GEE L YAVJ BNA . TOVCHDOO BAYR GJ BALAARCH BHAAR SAIN LAM NARAA SAIHAN SAHIL SANVAARTAI ULSAA L OLON BOLGOJ HEDEN MAANAG YUMNUUDAA BH YOSTOI GAZAR NI BAILGII TEHGUI BOL AMITNII ZOVLONGOOR TSENGEGCH OLON BOLJ SHASHIN NOMIIN NER HUND HETSUUDLEE
2016-08-01
Зочин:
MEYREIHEER NI LAL MORMANII BAYR TEMDEEH IUM BNLFAA.Turiin hdmjeend l biihee bolichildko.
2016-08-01
Зочин:
Дэлхийд хамгийн их баяр тэмдэглэдэг орон монгол байх
2016-08-01
Zochin:
SHashinii naadmaa turiin khemjeenii naadam bolgoj baigaa ni utgagui zuil.Uuniigee zogsookh kheregtei.
2016-08-01
Huga:
Esusiin bayr naadam hiitsgeyee
2016-08-01
Huga:
Bitgii shaa chi muu huvalz
2016-08-01
Зочин:
ЭНЭ БОЛ ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭХ МАШ ТОМ ХОР ТОЛБО ШҮҮ 1911 ОНД БОГД ХААН ХОРИГЛОСОН ШҮҮ ҮҮНИЙГ МОНГОЛЧУУД МАРТАХ ЁСГҮЙ
2016-08-01
Зочин:
Найр наадам хэрээс хэтэрлээ. Яасан ч их наадамладаг юм. Энэ шашны байгууллагууд улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй байж арай дэндүү шүү.
2016-08-01
Зочин:
Үнэн шүү төрд нэг төгрөгний татвар төлөхгүй. Өнчин ядууст нэг удаа Монголын шарын шашныхан тусалж байна уу. Тэгсэн мөртлөө эрх ямб ихтэй, ард иргэдийн толгой тархийг мунхруулагч ийм шашин байгаад ч хэрэг байна. уу. Байх ёстой бол тодорхой хэмжээний зохицуулалт, хууль хэрэгтэй байх. Лам банди нарыхан нь байж байгаа байдал ямар билээ. Охид хүүхэн эргүүлж, шоу цэнгээнд толгойгоо мэдүүлсэн. Тийм л амьтад байна
2016-08-01
Зочин:
Зөв шүү.
2016-08-01
Зочин:
Монголд нэг л наадам хэрэгтэй. Хэрвээ шаны байгууллагууд найдам хийх бол тэр шашнбхаа зан үйлээр хийх хэрэгтэй. Шашны наадамд бөх барилдах, морь уралдуулах зэрэг арга хэмэээг зохион байгууллахгүй байх.
2016-08-01
Зочин:
Найр наадам хэрээс хэтэрлээ. Яасан ч их наадамладаг юм. Энэ шашны байгууллагууд улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй байж арай дэндүү шүү.
Татвар төлөгё:
Татвар төлөгчдийн мөнгөөр хэрэггүй зугаа цэнгэл хийж, цатгалан шар , хар бирдүүд хооллож, баастай бөх хэрэлдүүлдэгээ согсоо! Юу яасан төсвийн мөнгөөр жуулчин баясгах! Монгол орон өрөнд баригдсан бна. Цэцэрлэг, яслийн засвар, эмнэлэг эрүүл мэнддээ энэ мөнгийг зарцуулах цаг нь боллоо!
2016-08-01
Зочин:
ЯГ ЗӨВ ХЭЛЛЭЭ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ШААРДСАН ИЛҮҮ ЧУХАЛ АЖЛУУД ЗӨНДӨӨ Л БАЙМААР ЮМ, ГЭТЭЛ БАС НЭГ НААДАМ
Зочин:
үйлчилгээ гэж огт байхгүй, дээр нь дэд бүтэц нь гэж зуун задгай жаран хагархай байж жуулчид татаад яахийн !!!??? өчигдөр УИД-ын өмнө талбайд 3 том автобустай жуулчид авчраад зогсоод буулгах гэсэн талбайд зогсож багтахгүй бөөн хэрүүл хараал ...
2016-08-01
Зочин:
ГАДААДЫН ЖУУЛЧИН ТАТАХ МАШ ТОМ АРГА ХЭМЖЭЭ ШҮҮ. иНГЭЖ БАЙЖ ЖУУЛЧНЫ ТОО НЭМЭГДЭНЭ.
2016-08-01
Зочин:
үйлчилгээ гэж огт байхгүй, дээр нь дэд бүтэц нь гэж зуун задгай жаран хагархай байж жуулчид татаад яахийн !!!??? өчигдөр УИД-ын өмнө талбайд 3 том автобустай жуулчид авчраад зогсоод буулгах гэсэн талбайд зогсож багтахгүй бөөн хэрүүл хараал ...
Зочин:
Даншиг гэдгээ монголоор нь Мандал өргөх гэдгээрээ нэрлэвэл яасан юм бэ? Бурхны ном бүрийг монголчилох үүргийг энэ олон мянган лам нарт өгч хурал, номоо монголоор хурахгүй бол шийтгэдэг журам тогтооё, олон түмээн???
2016-08-01
Зочин:
Зөв шүү.
Зээлийн санал. одоо хэрэглэж, нэг баталгаатай зээ:
Хэрэв та бизнесмен эмэгтэй байна уу? Хэрэв та ямар ч санхүүгийн эмх замбараагүй байгаа, эсвэл та өөрийн бизнесээ эхлүүлэх хөрөнгийг хэрэгтэй вэ? Та төлбөрөө төлж, эсвэл сайн бизнес эхлэх хүсэж байна уу? Хэрэв та нэгтгэх зээл хэрэгтэй юу? Хэрэв та хослол Зээлийн хэрэгтэй юу? Хэрэв та гэрийн сайжруулах хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна, найдвартай, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик. Бид хатуу мөнгө зээл, 2 -ийн хүүтэй зээл бусад бүх төрлийн санал болгож байна И-мэйл hanusiinfo1gmail.com NO 447035991103
2016-08-01
Зүйтэй.:
Нэг лайк.
2016-08-01
Тэгвэл хөө.:
Даншиг наадмын нэрийг нь өөрчлөөд хэвээр үргэлжлүүлэе.Яагаад Монголоор нэрлэж болохгүй байгаа юм бол?
2016-08-01
Зочин:
Богд хаанаас хорьсон наадам шүүдээ.Тусгаар тогтнолоо боддог бол харийн түрэмгийлэгч Манж нарт Мандал өргөж мөлхөх бөхөлзөх хослуулан ёслол үйлддэг байсандаа хорссон Богд гэгээний шийдвэрийг дагах ёстой.
2016-08-01
Зочин:
Үнэн шүү төрд нэг төгрөгний татвар төлөхгүй. Өнчин ядууст нэг удаа Монголын шарын шашныхан тусалж байна уу. Тэгсэн мөртлөө эрх ямб ихтэй, ард иргэдийн толгой тархийг мунхруулагч ийм шашин байгаад ч хэрэг байна. уу. Байх ёстой бол тодорхой хэмжээний зохицуулалт, хууль хэрэгтэй байх. Лам банди нарыхан нь байж байгаа байдал ямар билээ. Охид хүүхэн эргүүлж, шоу цэнгээнд толгойгоо мэдүүлсэн. Тийм л амьтад байна