Усейн Болт: Ялагдсан ч замаа дуусга
2016-08-16

Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт өчигдөр “Рио”-гийн олимпийн анхны алтан медалиа хүртсэн билээ. Тэрбээр тэмцээний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 

 

-Та “Рио”-гийн олимп эхлэхийн өмнө “Би заавал ялалт байгуулах болно” гэж мэдэгдсэн. Та өнөөдөр амласандаа хүрч, олимпийн аварга боллоо?

-Тиймээ. Би Лондонгийн олимп дуусаад л “Рио”-гийн олимпийн бэлтгэлдээ гарсан. Би “Рио”-гийн олимпоос медаль хүртэхийг хүссэн. Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна.

 

-Таны зорилго зөвхөн олимпийн аварга уу?

-“Рио”-гийн олимпод оролцох эрхээ авсан бүх тамирчин олимпийн аварга болохыг хүсч, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Мэдээж хэрэг ялагдах гэж олимпод оролцохгүй байх. Хэрвээ надад цааш явах итгэл бас зориг байвал би амжилтаа шинэчлэн байгуулсаар байх болно.

 

-100 метрийг 9.81 секунтэд туулж, “Рио”-гийн анхны алтан медалиа хүртсэн. Та энэ төрөлд гурав дахь олимпийн алтан медалиа хүртлээ. Сэтгэгдэл ямар байна?

-Уралдахаасаа өмнө өмнөх амжилтаа бага зэрэг ахиулахыг хүссэн. Гэхдээ энэ удаад амжилтаа ахиулж чадсангүй. Сэтгэл санаа тийм ч муу биш байна. Учир нь би зорилгоо биелүүлж, алтан медалийн эзэн боллоо. Дараагийн тэмцээндээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

 

-Та Рио хотноо ирэхдээ алтан медалийн эзэн болно гэдгээ урьдчилан мэдэж байсан уу?

-Үгүй ээ. Би маргааш, нөгөөдөр юу болохыг мэдэхгүй. Британийн гүйлтийн тамирчин Мо Фарах хүртэл шигшээ уралдаанд гүйж байхдаа унана гэдгээ мэдэхгүй байсан. Тиймээ надад ч гэсэн юу тохиолдохыг би мэдэхгүй байна. Гэнэт шөрмөс минь татах зэрэг гэнэтийн үйл явцууд надад тохиолдохыг би мэдэхгүй. Маргааш юу болохыг би таашгүй.

 

-Мо Фарах унах үед ямар мэдрэмж төрсөн вэ?

-Их л гайхсан. Тэрбээр зогсолгүй дахин уралдаж, тэр тусмаа түрүүлэхэд бахархах сэтгэл төрсөн. Тамирчин хүн ялагдаж болно. Гэхдээ та зорилгоосоо буцаж болохгүй. Ялагдсан ч замаа дуусга. Ялагдсан ч соёлтой дэвжээнээс бууж сур. Миний сэтгэл их хөдөлсөн учир Фарахыг медалиа гардан авах үед түүний гараас барьж, ямар агуу зориг тэвчээр гаргасан болохыг нь хэлэхийг хүссэн.

 

-Та гурван олимпод оролцлоо?

-Хүн өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Юу хийвэл амжилт гаргах вэ гэдгээ өөрөө олж мэдэх хэрэгтэй.

 

-Та 29 настай. Зодог тайлах талаар бодож байна уу?

-Олимп дуусаагүй байна.

 

 

-Бразил улсад өрнөж буй олон асуудлаас болж таныг энэ удаагийн олимпод оролцохгүй хэмээн хэвлэлийнхэн мэдээлж байсан?

-Гэхдээ би ирчихсэн байна.

 

-Өчигдрийн финалыг зургийг та үзсэн үү. Таны инээж буй зураг интернэтийг шуугиулж байна?

-Мэдээж хэрэг. Сэтгэл минь их хөдөлсөн байсан.

 

-Нэг л өдөр зодог тайлах талаар бодох байх. Дараа нь хэрхэх вэ?

-Тиймээ, нэг л өдөр энэ талаар бодох байх. Зодог тайлаад би уралдааны замаа их санахаа л мэдэж байна. Миний баяр, гуниг бүхэн энэ зам дээр өнгөрсөн.

 

-Таныг цуцашгүй гэдэг?

-Үгүй дээ. Би ч гэсэн алдаа гаргаж, медальгүй үлдсэн олон тэмцээн уралдаан бий. Би алдаа гаргах бүртээ өөртэйгөө их удаан ярилцдаг. Миний хамгийн сайн зөвлөх бол дотоод хүн минь.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ярилцлагаас дүгнэхэд ухаалаг хүн байна. Ийм амжилтанд хүрэхэд хүч бадал бие бялдраас гадна ухаан чухал шүү
2016-08-17
Агуу зөвөлгөө шүү:
Өөрөөсөө ямар чид шид олж харахгүй би юу ч хийж чадахгүй юм байна гээд ядуу амьдарч байгаа хүнд зөвөлхөд зүгээр л маш хурдан гүй .Энэ таныг ухаантай болгоно бас мөнгөтэй болгож өөртөө итгэлтэй өөрийгөө сонсдог болгоно. Нэг зүйлд л маш үнэнчээр зүрх сэтгэлээ өг ядаж хамгийн амархан гүйлтийг л сонгочих.Усайн Болт.....ингэж хэлжээ.
2016-08-16
зочин:
Энэ аугаа бодгалийг Токиод хармаар байна.Тэр ялах ялагдах нь хамаагүй .Тэр бол ялагдашгүй гэдгээ нотолчихсон. Түүний хэлсэн үг манай зарим тамирчдад юм бодуулах ёстой.Дөрвөн жилд ганц тохиодог,амьдралд ганц байж мэдэх энэ эрхэм том наадамд улс үндэстнээ төлөөлж оролцохдоо улсын аваргад ордог шигээ хайнга, хариуцлагагүй, санаачлага идэвхгүй байгаа тамирчдад больё оо гэж хэлье.
2016-08-16
zochin:
mundag
2016-08-16