Симона Байлс: Хүрэл медаль хүртээд уйлсан
2016-08-18

АНУ-ын гимнастикийн тамирчин, дэлхийн аварга Симона Байлс “Рио”-гийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 

 

-Та бол энэ олимпод тод тодоос гэрэлтэж буй цөөхөн тамирчны нэг. Таныг “Рио”-гийн олимпоос таван медаль хүртэнэ хэмээн хэн ч төсөөлөөгүй?

 

-Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн өөрийгөө ийм их амжилт үзүүлнэ хэмээн төсөөлөөгүй. Үнэхээр гайхалтай бас гэнэтийн байна. Би тэмцээний дараа зочид буудал руугаа очих үедээ “Энэ үнэн гэж үү” гэж өөрөөсөө асуудаг. Заримдаа медалиа харж байж энэ бүхэн бодит гэдгийг ойлгодог.

 

-Таны амжилтыг Усэйн Болт, Майкл Фелпсийн амжилттай эн тэнцүү гэлцэж байгаа.

 

-Тэд бол спортын домгууд. Мэдээж хэрэг эдгээр тамирчинтай намайг харьцуулж байгаа нь таалагдаж байгаа ч би өөрөөрөө үлдэхийг хүсч байна. Миний амжилтаар бахархаж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг хэн нэгэнтэй харьцуулах хэрэггүй. Зөвхөн Симона Байлс гэдгээр минь хүлээн аваасай.

 

-“Рио”-гийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн.

 

-Би олимпийн үеэр гүйцэтгэлээ гүйцэтгэж дуусгаад л чанга хөгжим сонссон. Би эцсийн мөч хүртэл хэн ялагч болохыг мэдээгүй. Шүүгчид дүнг танилцуулж дууссаны дараа би чихэвчээ авч, дасгалжуулчаасаа хэн ялагч болсон талаар сонссон. Би өмнө нь бусдын адил дүнгээ хардаг байсан. Энэ удаа аргаа бага зэрэг өөрчилсөн. Энэ арга надад их тусалсан. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад их дэмжлэг үзүүлсэн.

 

-Амжилтынхаа талаар?

 

-Би хийж болох бүх дасгалыг хийж, өөрийн авъяас чадвараа хөгжүүлсэн. Мөн олимп учир сэтгэл зүйгээ маш сайн бэлдэж, тогтвортой байхыг хичээлээ. Энэ бүхэн үр дүнгээ үзүүлж, олимпийн аварга болоход тусаллаа.

 

-“Рио”-гийн олимпоос хүртсэн таны таван медаль АНУ-ыг медалийн амжилтаараа тэргүүлэхэд нөлөөллөө?

 

-Би тамирчныхаа үүргийг амжилттай гүйцэтгэлээ. Гэхдээ энэ бол ганцхан миний амжилт биш. АНУ-ыг төлөөлөн энэ олимпод оролцож буй шигшээ багийн минь амжилт.

 

-Таныг хүрэл медаль аваад уйлсан тухай хэвлэлүүд мэдээлсэн?

 

-Надад их хүнд туссан. Хүрэл медаль хүртээд уйлсан. Би алтан медалийн эзэн болохыг хүссэн. Медалиа аваад эргэн тойрноо харах үед том зорилго өвөртлөөд ирсэн ч амжилт гаргаж чадаагүй олон тамирчинг олж харсан. Надад ч гэсэн ийм зүйл тохиолдож болох л байсан. Би дөрөвдүгээр байрт орсон тамирчнаас ганцхан оноогоор л илүү байсан. Энэ бүхнийг сайтар тунгааж, өөрийнхөө амжилтыг доош нь дарахыг хүсээгүй. Энэ бүхэн надад туршлага боллоо. Амжилтаараа бахархах сэтгэлийг төрүүлсэн гайхалтай үйл явдал болсон. Би таван алтан медаль хүртэж чадаагүй ч гэсэн “алтан медаль хүртэх болно” гэх зорилгоо биелүүллээ.

 

-Дараагийн амжилтынхаа талаар сонирхуулаач?

 

-Тун удахгүй нарлаг Рио хотоос явна. Би гэртээ хариад ямар ч тэмцээн, ямар ч медалийн талаар бодохгүйгээр амрах болно. Энэ бүхэн надад эрч хүч, дараагийн тэмцээнд оролцох итгэл хайрлах байх.

 

 

-Спорт таны амьдралыг хэрхэн өөрчлөв?

 

-Спорт миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Би 19 настай. Спортоор хичээллээд 15 жил болж байна. Энэ хугацаанд олон удаа ядарч, шантарч байсан. Зорилгоосоо олон удаа ухарч байсан. Гэхдээ спортыг илүү таних тусам түүнээс холдох амаргүй болсон.

 

-ЗХУ-ын тамирчин Лариса Латынина 1956 оны олимпоос дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн?

 

-Тиймээ. Лариса Латынина тун гайхалтай. Түүний хажууд зэрэгцэн ирсэн гэдэгтээ итгэхгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
soko:
yag unen ,ene ni dasgaljuulagchtai tuiliin holvootoi ym. odoo shine ueiin ,zaluu dasgaljuulagchtai bolmoor ymaa. deer yeiinh shig deelnii zah mushgiad mushgaad yah ve .orchin tsag ueteigee hol niiluulj alhaj suraltsgaaya-tamirchid, dasgaljuulagch nar mini
2016-08-19
sak:
unen shuu
2016-08-19
soko:
jinehen tamirchin gej uuniig l heleed baigaam shu de ,manaihan ene tamirchin shig l baildaa.beltgel beltgel ,uhaan ovsgoo ene buhen l amjilt avchirna . tamirchid aa
2016-08-19
sak:
unen shuu
Зочин:
Ингэж л тамирчин сэтгэл зуйгээ болоод олимпэд бэлддэг байх нь. Юуны телее шигшээ багт багтаж байгаагаа ойлгодог байх нь.гэтэл манайхан яав баян гол буудлыг тойрч енжеед сонгууль гэж солиорхоор арга байжуу. Хеделгеен тэмцэл ер харагдаагуй манайхааас
2016-08-18
soko:
yag unen ,ene ni dasgaljuulagchtai tuiliin holvootoi ym. odoo shine ueiin ,zaluu dasgaljuulagchtai bolmoor ymaa. deer yeiinh shig deelnii zah mushgiad mushgaad yah ve .orchin tsag ueteigee hol niiluulj alhaj suraltsgaaya-tamirchid, dasgaljuulagch nar mini
зочин:
Гайхалтай тамирчин.
2016-08-18
Зочин:
Aztai amjilttai ohin um bayar hurgie
2016-08-18