З.Ганбаатар 31 дүгээр байрт шалгарав
2016-09-15

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.  Тус наадмын буудлагын төрөлд манай улсын тамирчин, ОУХМ З.Ганбаатар өрсөлдлөө.

 

Тэрбээр буудлагын гурван төрөлд цэц сорьсон. Манай тамирчин өчигдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог дасгалд 500 оноогоор  31 дүгээр байрт шалгарсан. Эл дасгалд 34 мэргэн бууч өрсөлджээ.

 

Мөн  10 метрт 10, 25 метрт 25 дугаар байрт тус тус шалгарлаа. Ийнхүү тэрбээр тэмцээнээ өндөрлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин