Орос, Америкийн харилцаа дахин муудлаа
2016-10-05

Сири дахь энх тайваны итгэл найдвар гурван долоо хоног үргэлжлэв. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сири дахь мөргөлдөөнийг зохицуулах хоёр улсын тохиролцоог цуцалсны дараа есдүгээр сарын 12-нд Вашингтон, Москвагийн хооронд байгуулсан гэрээ өчигдөр “нүд анилаа”. Кремль амлалтаа биелүүлээгүй гэж үзсэн Керри ийнхүү хэлсэн үгэндээ хүрч байна. Гэвч хагарал ганцаараа ирсэнгүй. Хариуг нь аль хэдийнэ бэлдчихсэн байсан Ерөнхийлөгч В.Путин Хүйтэн дайны дараагаар байгуулж байсан нэгэн чухал гэрээг хүчингүй болгож буйгаа зарлалаа. Ийнхүү цөмийн цэнэгт хошуунд плутони хэрэглэхийг хориглож байсан хоёр том гүрний тохиролцоо агаарт замхарч байна.

 

Энэхүү хоёр ширүүн мэдэгдэл хоёрхон цагийн зайтай болсон юм. “Сирид гал зогсоох гэрээг хадгалахын тулд байгуулсан хоёр талт хэлэлцээ, арга хэрэгсэлд АНУ оролцохоо зогсоож байна” хэмээн Төрийн департаментын тэргүүн мэдэгдэлдээ онцолжээ. Сирийн дайн, хямралыг зохицуулах хэлэлцээ ийнхүү байхгүй болсныг Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби баталсан юм. Оросын нисэх хүчин Сирийн Засгийн газрын цэрэгтэй хамтран Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй сөрөг хүчний гол түшиц газар болсон Алеппог довтолсоор байгаа нь гэрээг цуцлах нэг шалтгаан болж өгчээ. Эхлээд америкууд Сирийн байрлалыг эндүүрэн бөмбөгдөж, дараа нь Оросын онгоцууд НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн цувааг довтолсон нь сайныг зөгнөсөнгүй. Энэхүү андуурлыг Башар Асад ашиглан гал зогсоох гэрээг дангаараа цуцалж, Оросын тусламжтайгаар Алеппог довтолжээ.

 

Сирийн сөрөг хүчний байрлалыг довтлохдоо оромж, нуувчны эсрэг тэсрэх бөмбөгийг ашиглаж байна хэмээн Жон Керри өнгөрсөн долоо хоногт сануулсан юм. Ийм зэвсэг нь энгийн ард иргэдэд ихээхэн хөнөөлтэй хэмээн үзэж байгаа аж. Харин оросууд АНУ-ын мэдэгдлийн хариуд сөрөг довтолгоо хийхдээ “Вашингтон Сирийн дайнд оролцож буй улсуудын хоорондох хямралыг улам хурцатгаж, харилцан ойлголцлыг үгүй хийсэн” гэжээ. Оросын тал цөмийн гэрээг цуцалснаа “Оросын эсрэг АНУ-ын дайсагнасан үйлдлийн эсрэг стратегийн тогтвортой байдлаа хадгалах хэрэгцээ шаардлага гарлаа” хэмээн зөвтгөсөн байна.

 

Уржигдар Москвагийн цуцалсан гэрээг хоёр улс 2000 онд байгуулж, 2009 онд шинэчлэн баталсан юм. Гэрээний дагуу 17 мянган цөмийн цэнэгт хошуунд бэхлэгдэж болох 34 мянган тн плутонийг устгах ёстой. Цөмийн зэвсгийг устгах гэрээг идэвхтэй хамгаалдаг Ерөнхийлөгч Барак Обамад Кремлийн шийдвэр хүндээр тусч буй нь ойлгомжтой ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
gbr:
zuv
2016-10-06
ХОГНУУД:
МӨН УДАХГҮЙ ТУПИНГ БАЙХГҮЙ БОЛОХООР ЭНЭ МАГТААД БАЙГАА АМЬТАС ЯАЖ МУУЛАХ БОЛ ААН?
2016-10-06
irgen:
oorsdiigoo aguu gej zeejee deldej delhiin onzog buland gai tarj yavahaa bolimoor umaa ene teneg uls odoo,,,oros baigaagui bol ene delhii zovlongoor byr bulagdana,,,Hamgiin aimaar ni dandaa hudlaa yarj, gytgej dain hiine buzartai oron ooroo ustaasai,,,
2016-10-05
mongol:
OROS ORON MANDTUGAI. PUTINIIG DEMJIJ BNA
2016-10-05
gbr:
zuv
Монгол хүн:
Путин бол Монгол гаралтай хүн. Иймд түүнийг дэмжих нь бидний үүрэг. Тэр муу хар сармагчин удахгүй алга болж Трамп гарч ирснээр Орос-Америкийн харьцаа сайжрана.
2016-10-05
Путлер:
Путин яг Гитлерийн араас орж байна шүү! Ёстой яааг адил замаар шааригдаж байх шив...
2016-10-05
mn:
Энэ хар сармагчинд дэлхийн улс орнуудын хоорондын харилцааг аятайхан зохицуулчих хүний оюун ухаан байхгүй л дээ. АНУ-ын төр засаг муу санаат жүүдүүдийн гарт орсон. 2-р дайны үед Гитлер жүүдүүдийг устгах бодлого барьж байсан нь их учиртай байжээ.Америкт байгаа сум зэвсгийн үйлдвэрүүдийг бүгд жүүдүүд эзэмшдэг.Тэд сум, зэвсэг техникээ борлуулахын тулд ойрхи дорнодын орнуудад засгийн газартаа захиалга өгч албаар дайн самуун дэгдээж гэм зэмгүй олон мянган хүүхэд, эмэгтэйчүүдийн цус нулимсаар мөнгө хийж байна. Тэднийг дагаж далдагнасан ЕХ холбоо дүрвэгсдийн давалгаанд нэрвэгдэж толгойгоо гашилгаад сууж байна. Арга ч үгүй биз шуудхан хэлэхэд АНУ-ын колони орнууд болдохоор үгийг нь дагахаас аргаггүй
2016-10-05
po:
xar 1sarmagchin yu bgaga oilgku zowj bnaa
2016-10-05