Сумын заанууд түрүү булаалдав
2016-10-24

 

Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдрөөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд 448 залуу бөх уран мэхийг уралдуулав.

 

Увс аймгийн харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Б.Сэр-Од ес даван түрүүлсэн.  Завхан аймгийн харьяат, сумын заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт Баянхонгорын Их богд дэвжээний бөх, сумын заан Э.Совджамц, Өвөрхангайн “Их монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Н.Даваадорж нар шалгарав.

 

Дараа өдөр нь болох байсан өсвөрийн бөхийн барилдаан орон нутгийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан хойшилж, энэ сарын 30-ны ням гаригт болсон.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин