Гага фэнээ баярлуулав
2016-10-27

Дуучин Лейди Гага үнэнч фэндээ баяр хүргэхээр хуримын ёслолд нь хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гагагийн фэн Нари гэх япон бүсгүй өчигдөр Нью Йорк хотын “Централ” цэцэрлэгт хүрээлэнд хуримаа хийжээ. Тэрбээр хуримаа хийхээсээ өмнө инстаграмдаа “Гага би өнөөдөр хуримаа хийлээ. Хуримаа хийсэн ч би таныг хайрласаар байх болно” гэж бичсэн байна.

 

Хуримын ёслол эхлээд хагас цагийн дараа дуучин бүсгүй фэнтэйгээ уулзаж, баяр хүргэхээр “Централ”-д хүрэлцэн иржээ. Тэрбээр “Чамд баярлалаа. Чи өнөөдөр их үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй” гэж хэлсэн байна. Гага мөн хуримын ёслолд оролцож буй хүмүүст зориулсан сүүлд гаргасан Joanne цомогтоо багтсан “Хурим” дуугаа дуулж, сонирхуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин