АН-ыг лидерүүд нь “алав”
2016-10-27

 

Энэ жилийн сонгууль дууслаа. МАН ялж, АН ялагдав. Дөрвөн сарын өмнө болсон УИХ-ын сонгуульд МАН илт давуу ялалт байгуулсан. Одоо тэд УИХ-д 65 суудалтай. 2012 онд тэнцүү шахам суудал өгч байсан сонгогчдын санал ингэж савласан нь учиртай. Өнгөрсөн жилүүдэд АН өөрөө буруу ажилласан. Хэт олон бүлэглэлийнх нь зөрчил, тэр бүү хэл нам дамжин гүйдэг, урвадаг, наймаалцдаг, нийлдэг байдал хэт задгайрч, сүүлдээ үүнийгээ ч нууж хүчрэхгүй болсон. Шууд утгаараа, энэ бүхэн нь АН-ыг есхөн суудалтай болтол унагасан. Нөгөө талаар АН гэж бүтэн намаар нь буруутгах аргагүй. Энэ намын толгойд байсан, фракцын толгойлогч хэдэн хүний л толхилцоон ялагдлын эх үндэс болсон. Фракцын толгойлогч гэдэг нь сүүлийн үеийн хэллэгээр АН-ын лидерүүд юм.

 

Тийм байсных нь лай ланчгийг өнөөдөр АН, энэ намд итгэл үнэмшил, амьдралаа зориулан зүтгэсэн олон хүн үүрч байх шиг байна. Тэр нь сая болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар илрэв. Үнэнийг хэлэхэд АН энэ сонгуульд ялагдахааргүй байлаа.

 

МАН засгийн эрхийг авсан цагаасаа хойших хэдэн сард бүгдийг өөрсдийнхөөрөө хийх болсон. Голдуу намынхаа үзэл баримтлалын эсрэг,  нийгмийн халамжийг үндсэнд нь үгүй хийв. Ер нь бол АН л хийж болох байсан алхмыг МАН хийсэн. Сонгуулийн амлалтынхаа эсрэг олон шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Энэ байдал одоо ч намдаагүй байгаа.

 

Үндсэндээ сонгогчид Орон нутгийн сонгуульд МАН-аас өөр улс төрийн хүчнийг дэмжих хөрс суурь бүрдсэн гэсэн үг. Нийтээр биш л дээ, дийлэнх нь ийм бодолтой болоод байв.

 

Харин Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны АН-ын нөгөө олон “толгойлогч” нараас хэн нь ч үзэгдээгүй. Өнөөдөр УИХ-д сууж байгаа, намын даргын үүрэг гүйцэтгэгч болохоор Д.Эрдэнэбат л ганц нэг аймагт ажилласан байх. Нөгөө л З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар нь хаачсан юм. Бас намаа ялагдахад генсек байсан Ломбын Эрхэмбаяр гэж нөхөр хаана ч үзэгдээгүй дээ. Хаа очиж “хойд захын хар овоохой” С.Эрдэнэ Баянголд “дархан” гэдгээ баталж чадлаа. Хэн ч луйвардаж чадахааргүйгээр ялсан байна лээ. Баянзүрх дүүрэгт Д.Пүрэвдаваагаар удирдуулсан АН-ын залуус чардайтал үзсэн. Бор зүрхээрээ гэдэг байхаа, намынх нь дарга нараас тэнд үзэгдсэн хүн бас л байхгүй. Үнэнийг хэлэхэд Д.Пүрэвдаваа нарыг өнгөрсөн жилүүдэд намынх нь зарим лидер, УИХ-д суусан зарим хүн нь дэмжих биш дарах гэж үзсээр ирсэн юм билээ. Ингээд Баянзүрх дүүргийн АН гурван суудлаар илүү санал авч олонх болсныг Нийслэлийн сонгуулийн хороо зарласан. Гэтэл дараахан нь Тойргийн хороо нь АН-ын авсан зургаан суудлыг хүчингүй гээд МАН-ынхныг дуудаж авчраад үнэмлэхийг нь өгчихсөн байгаа юм. Гээд ч намынх нь лидерүүдээс сураг ч гарсангүй. АН-ын лидерүүд хэмээх хэдэн хүн бүгдээрээ өнөөдөр хуулийнхан хэзээ дуудах бол гээд гар утас, гэрийнхээ хонх хоёрыг чагнаад сууж байгаа гэх ажээ.

 

Өөр хаана, аль аймаг, дүүрэг хороонд АН-ынхан иймэрхүү байдлаар дээрэлхүүлж суугааг бүү мэд.

 

Энэ мэтээс үзэхэд өнөөдөр АН-д эзэн алга. Төрийн эрх барьж байхдаа “ЭЗЭН-100” хэмээх үр дүнгээ өгсөн эсэх нь мэдэгдээгүй хөтөлбөр ярьдаг байсан даа, тэд. Түүнийгээ л намдаа хэрэгжүүлэх цаг нь болжээ. Яагаад гэвэл энэ намыг өнгөтэй өөдтэй явахад хамаг эрх мэдэл, албан тушаалын бялууны томыг хүртэж, цээжээ дэлдэж явсан дээр нэр дурдсан нөхдүүд өнөөдөр “...Манай АН, миний нам, журмын нөхөд минь” гээд гараад ирсэнгүй. Яг үнэндээ тэд хэдхэн сарын өмнөх шигээ сагсайгаад гараад ирэх нүүргүй болсон л доо. Учир нь тэд л энэ намыг ийм болгосон гэж жирийн гишүүд нь хүртэл хэлж  байна. Чухамдаа АН-ыг тэд л “алчихлаа”, хэрэвзээ олигтойхон ажилласан бол Орон нутгийн сонгуульд ялах л байсан юм.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН ЭХЛЭЭД НАМАА ТӨЛӨВШҮҮЛ, ХУЛГАЙЧДААСАА САЛ, ГАДНЫХНЫ ГАР ХӨЛ БАЙХАА БОЛЬ, ХУУЛЬ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ МӨРДӨХ ЁСТОЙГ УХААР, БАС ХЭТ НАМЧИРХАХ, НАМЫГ ТӨРИЙН ДЭЭР ТАВЬДАГАА БОЛЬ, ХУУЧЧУУЛ НЬ ЗАЛУУСТАА ЗАЙ БОЛ. ДАРАА НЬ ТӨР БАРИХ ТУХАЙ БОД!
2016-10-28
Зочин:
АН үхэхгүй ээ. Бөөснөөсөө салах боломж олдож байгаа. Сайхан шударга залуусд минь мафи бүлэглэлээс хол улс орноо хөгжүүлэх боломж олдоно.
2016-10-28
зочин:
Зөвхөн лидерүүдээсээ болоод сөнөж байгаа нам байвал дотоод ардчиллын үнэр ч үгүй жорлон л байж таарна. Дотоод ардчилалтай, ардчилсан зарчмаар ажлаа хийдэг бол эрүүл орчинтой байх нь хууль. Ан өнгөрсөн сонгуульд ялснаасаа хойш ганц ч хурал хийгээгүй гэдгийг намын гишүүн нэртэй салбадайнууд нь мэдэж байсан ч лидерүүдээ шахаж ардчиллаа хамгаалж чадаагүй гэхээр Ан бол ардчилсан нам биш жорлон гэсэн үг.
2016-10-28
Зочин:
Jenko,Zi 2 alsan manai namiig
2016-10-28
Зочин:
АН-г Элбэгдорж л алсан даа. Монгол орныг минь ч бас аллаа
2016-10-27
Зочин:
АН-ынхан тэр чигээрээ зайл. бузарууд
2016-10-27
Зочин:
Харин чамайг Зика вирус аваад зайлаач ээ
2016-10-27
Зочин:
Дархан 330 р ялагдлаа. Зика вирусээ Дашууд гэх цөөврүүдээ аваад зайлаачээ
2016-10-27
Зочин:
Батуул олигархи байж олигархитай тэмцэнэ гэхээр ард тумэн итгэхгуй байна
2016-10-27
Зочин:
2 намын луйварчдаас 2 намаа цэвэрлэхийн тулд 2 намын шудрага залуус эвлэлдэн нэгдэж тэмцэх хэрэгтэй Олигархууд яллаа Олигархийг ард тумэн ялж чадна
2016-10-27
Ebi:
Gantumur baruun aimguudaar yavsan shuu namiin nuhuduu
2016-10-27
Зочин:
Бүгд ш дээ. Юм үзээгүй гуйлгачингууд шиг л аашилж , эх оронгүй мэт л идсэн дээ. Тим учраас ард түмэн ийм дүн тавьсан. Ингээд ялагдлаа гээд бүх юм дуусчихгүй ээ . Улс алдсан бүхнийхээ араас явж эргүүлэн төлүүлж хариуцлага тооцох байлгүй дээ. Ард түмэн бид АН д түүний дэмжигч гишүүдэд эх орныхоо өмнөөс туйлын их гомдолтой байна.
2016-10-27
Зочин:
Бүгд ш дээ. Юм үзээгүй гуйлгачингууд шиг л аашилж , эх оронгүй мэт л идсэн дээ. Тим учраас ард түмэн ийм дүн тавьсан. Ингээд ялагдлаа гээд бүх юм дуусчихгүй ээ . Улс алдсан бүхнийхээ араас явж эргүүлэн төлүүлж хариуцлага тооцох байлгүй дээ. Ард түмэн бид АН д түүний дэмжигч гишүүдэд эх орныхоо өмнөөс туйлын их гомдолтой байна.
2016-10-27
төрөө:
Баттай тэмцэж ялж буй Эрдэнэ, Санжмятав,шудрага Амаржаргал нар дээр асуудал ярьцгаа.
2016-10-27
Зочин:
БЗД АН Пүрэвдаваа лалараас авч байж цэвэршинэ Үхвэл таарна амьсгаа
2016-10-27
төрөө:
Луйварчдыг фракцаар нь ялгаваралгүй бүгдийг зайлуулах хэрэгтэй. Шинэ залуусыг гаргая.
2016-10-27
Зочин:
Эртнээс өөрсдийн хүнээр нь хөнөөлгөх арга хэргэлж байсныг бид сайн мэднэ.Түүхэнд ч байдаг. Тиймээс залуус минь ямар нэг тодорхой баримт,хууль түшсэн мэдээлэлгүйгээр сургаар элдэв дүгнэлт хийдэг үеээ өнгөрөөсөн зүйл !! харин зарим нь энэ байдлаасаа салахгүй яааран элдэв юм бичиж байгаа нь захиалгаар хаглан бутаргаж өөрсдөө өөөрсдийгөө хөнөөсөн болох гэж байгааг анхаар!!? Ардчилалыг МАН бусад НАМ-царууд авчираагүйг анхаар!!!хэсэг хугацааны дараа Залуус нэгдээд цул болоод ирцэгээ!!!
2016-10-27
цццц:
Тэдэнд орон нутгийн сонгууль хэрэггүй л байхгүй юу, идэх юм нь жаахан учир залхуутай кккк
2016-10-27
Д.Ганхуяг 99116570:
Тэмээн дээрээс наран ойрхон гэдэгт би нэг л үнэмшдэггүй. Харин АН-ыг лидерүүд нь алсан гэдэг нь ортой болов уу?? Гэхдээ нэг залруулга хийх хэрэгтэй байна. Алсан хүмүүсё нь бол мөн. Гэхдээ тэд нар лидерүүд бишээ. Тэд нар чинь МАН-аас урваж орж ирсэн, ихэнх нь До яамны мэдээлэгч нар шүү дээ. Одоо мэдний луйвар хулгайг аль болохоор дэлгэрэнгүй илчилж, намаа цэвэрлэж авах хэрэгтэй байна. МАН ч гэсэн ийм хулгайч нараас намаа цэвэрлэх хэрэгтэй. Одоо МАН-ын хамаг албан тушаалыг 30 тэрбум нийлүүлсэн нөхөр томилж байгаа гэдэг нь нууц б иш шүү дээ. Яагшаад томилж байна гэвэл нөгөө өгсөн 30 тэрбум болон түүний ашгийг тэднээр дамжуулан буцаан авах гэж байна. Ер 2 намын доод шатны нөхдүүд эвсэж хамтаддаа намаа цэвэрлэн авбал яасан ют бэ?? Гэхдээ МАН-ыхан чадахгүй дээ.
2016-10-27
Болдбаатар:
АН-г үнэндээ Энхболд Баярцогт нар л алсан даа
2016-10-27
demjigch:
muu heleed l baidag AN iin ued l hamag ajil hiigddeg shuudee,hamgiin zov sanaachilgiig ted l gargadag. MAN zugeer l hiisen buheniig ni harluulj ,gutgej,zogsoo zaigui muulj suudag,ene chine ariun yavdal u?
2016-10-27