”Чулууны хээ”-г тольдоорой
2016-11-08

Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 "Чулууны хээ" үзэсгэлэн нь Монгол орноо танин мэдэх, үндэсний өв соёлын угшил язгуур нь эх байгаль гэдгийг нээсэн өвөрмөц үзүүлбэрээс бүрдэж байна.

 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Гомбожавын Гонгоржав өдгөө нас сүүдэр 80 хүрч буй манай ахмад сэтгүүлч, соёлын өв судлаач юм. Тэрбээр Монголчуудын чулуун өв соёлын сэдвээр "Монголчуудын чулуун соёл" хэмээх судалгааны томоохон ном туурвисны зэрэгцээ Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерейд 1994, 1995, 1996, 2000 онуудад нийт дөрвөн удаа үзэсгэлэн гаргаж байжээ. 

 

"Чулууны хээ" үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүйгээр олны хүртээл болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хаана болж байгааа үзэсгэлэн юм бол
2016-11-09