Роберт Де Ниро: Трамп эрүүл ухаантай хүн биш
2016-11-15

Холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро өчигдөр “Jimmy Fallon” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ярилцлагынхаа эхэнд нэг зүйлийг асуумаар байна. Саяхан бид 45 дахь Ерөнхийлөгчөө сонгосон. Мэдээж хэрэг энэ сонгууль америкчуудаас гадна олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан. Таны ч гэсэн анхаарлыг татсан байх?

 

-Тийм ээ. Сонгуулийн дүн намайг гайхшруулсан.

 

-Яагаад сонгуулийн дүн таныг гайхшруулсан гэж?

 

-Би Дональд Трампийг ялалт байгуулна хэмээн огт бодоогүй юм. Зүгээр л Хилари Клинтоны өрсөлдөгч байна гэж бодсон. Үнэхээр түүнийг ялалт байгуулна хэмээн бодоогүй. Би Хилариг л Ерөнхийлөгч болно гэж бодсон.

 

-Хилари Клинтоныг дэмжиж байсан юм уу?

 

-Тийм ээ. Энэ улсыг зөв зам руу нь удирдах хүн хэрэгтэй.

 

-Трамп энэ улсыг зөв зам руу нь удирдахгүй гэж үү. Яагаад?

 

-Трампаас болж энэ улсад дахин том гамшиг нүүрлэж болзошгүй. Яг л 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага шиг халдлага дахин болж магадгүй. Би эрхмийг үзэн яддаггүй. Гэхдээ л түүний үзэл бодол таалагдахгүй байна. Мексикийн хил дээр хана барина гэдгийг сонсоод л би “Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй” гэж бодсон. Хоёр улсын хил дээр хана босгох бодол ямар эрүүл хүний ухаанаас гарах юм бэ. Тийм биз дээ. Мөн тэрбээр исламын шашинтнуудыг хөөж гаргаад, исламын шашинтай орнуудын иргэдийг хүлээн авахгүй гэсэн. Шашнаасаа болоод Америкт ирж болохгүй гэдэг утгагүй хэрэг. Трамп үнэхээр л хүнийг шашин шүтлэгээр ялгаварлаж буй бол түүнд ямар ч хайрлах сэтгэл байхгүй гэсэн үг.

 

-Яагаад энэ эрхэм таны уурыг ийнхүү хүргэх болов?

 

-Трамп надад ямар гай болоогүй. Гэхдээ л түүний амнаас гарч буй бүх үгс миний анхаарлыг татаж бас бухимдуулж байна.

 

-Улстөрч болох талаар?

 

-Миний ганц сонирхдоггүй салбар.

 

 

-Гэхдээ л та улстөрийн талаар хангалттай мэдлэгтэй байна шүү дээ.

 

-Баярлалаа. Надад жүжиглэх бас шар айраг уухаас өөр чаддаг ажил гэж байхгүй. /инээв/

 

-Та залуу нас, идэр насаа кино урлагт зориуллаа. Энэ бүхний хариуд кино урлаг танд юу өгөв?

 

-Бүх зүйлийг өгсөн. Би кино урлагаас бүх зүйлийг авсан. Надад гайхалтай гэр бүл байна. Надад гайхуулах уран бүтээлүүд байна. Кино урлаг надад сэтгэлийн тэнхээтэй байхыг сануулдаг. Кино урлаг намайг томоожуулсан.

 

-Таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн эсрэг дүр байдаг. Одоо эдгээр бүтээлээ үзэхээр ямархуу санагддаг вэ?

 

-Би тоглосон бүх кинондоо  хайртай. Тэд бүгдээрээ нэгдүгээр байрт байдаг.

 

-Толинд хараад юу гэж боддог вэ?

 

“Цаг хугацааг зогсоож чадахгүй юм чинь одоо яах билээ дээ”,  “Залуудаа энэнээс хэд дахин сайхан харагддаг байж дээ”  гэх мэт бодол төрнө.

 

-“Бурхан ирээд нэг хүслийг минь биелүүлж өгье?” гэвэл та юу хүсэх байсан вэ?

 

-Ээжтэйгээ уулзахыг хүсэх байсан. Ээжийгээ маш их санаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Агуу жужигчин шуу. Манайханд бугдтэй тэрсэлдэж санаагаа амраадаг гажууд их болжээ. Нийгмийн буруу гэж хэлээд тэднээ тайвшруулхаас еереер хэлээд нэмэр байх биш
2016-11-16
b.b:
Yul boloh boldoo tom gvren hyamraad hywaagdaad ehelwel tsar hvree noloo ni ih
2016-11-15
Зочин:
ene tramp gedeg hun neg l bishee bi amerikuudiig ih l mundag ard tumen gej boddog baisan getel mani meteesee yalgarah yamgui shiv dee
2016-11-15
хэхэ:
чи харин нохойн бомбоо байгаад аа гахайн боовоо ааахахха
2016-11-15
хэхэ:
оросын путлер = aмерикийн трамп хоёр яг адил солиотнууд
2016-11-15
Зочин:
tramp garsan n sain bollloo gej bodoj bna yum yum oorchlogdox baix
2016-11-15
УНШИГЧ:
ЧАК НОРРИС,КЛИНТ ИСТВУД ГЭЭД ЗӨНДӨӨ СУПЕР ОДУУД ТРАМП ГЭЭД Л БАЙНА ЛЭЭ.
2016-11-15
зочин:
Энэ өөрөө эрүүл ухаантай нь юм уу.
2016-11-15
Зочин:
жүжиглэх бас шар айраг уухаас өөр чаддаг ажил гэж байхгүй гэнэ сонгуулиас өмнө Ардчилсан нам ялна гэж бодоод хэдэн цаас аваад ажил хийхгүй шар айраг уучихсан Хиларид сайн хүн болж жүжиглэж байхгүй юу
2016-11-15
--:
Европын сантехникч Чинь Монголын улстөрч их мэдэгчээс илүү системтэй сэтгэдэг_
2016-11-15
у:
Ниро чинь бурхан биш ,Дэлхийг дайнаас аварч байвал хэн ч яахав
2016-11-15
Зочин:
Zuw heljee
2016-11-15
Зочин:
тэнэг лапшаа
2016-11-15
хэхэ:
чи харин нохойн бомбоо байгаад аа гахайн боовоо ааахахха