Путин, Обамаг эх орондоо урив
2016-11-21

 

Перу улсын нийслэл Лима хотноо Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

 

Тэгвэл хаалтын ажиллагааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүссэн үедээ Орос улсад хүрэлцэн ирэхийг хүсч байна. Би таныг өөрийн биеэр угтан авах болно. Бид хамтын хүчээр олон асуудлыг шийдвэрлэж байсан ч зарим нэг асуудлаас болж муудалцах үе цөөнгүй байсан. Гэхдээ тантай уулзах таатай байсан. Олон жил хамтран ажиллаж, шийдвэрийг минь хүндэтгэж байсанд баярлалаа” гэж хэлжээ.

 

Удирдагчид өчигдөр уулзсан билээ. Уг уулзалт дөрөвхөн минут үргэлжилсэн бөгөөд тэд АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод буй Дональд Трампийн талаар ярилцсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

(АПЕК), Обамагийн сүүлийн дээд хэмжээний уулзалт билээ. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сард Трампад эрх мэдлээ шилжүүлэн өгч, Цагаан ордноос нүүх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Туйлширдаг, сэхvvн амьтаныг ичээгээ биз!! Манай улсыг АН хэдхэн жилд элгээр нь хэвтvvлсэн шиг Обама дахин 1жил болоход л 3-р дайн дэгдэх байлаа!
2016-11-21