Тавантолгойг ”хөдөлгөх” шинэ ажлын хэсэг хуралдлаа
2016-12-09

 

Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана. 

 

Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шинхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

 

Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

 

Шинхуа группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

 

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Цццц:
Гол худалдан авагч нь Хятад,мөн Япон,Солонгост зарлаа гэсэн ч Хятадийн нутгаар тээвэрлэнэ.Тиймээс аль ч вариантад Хятадын оролцоо байигаад бгаа юм л даа.
2016-12-09
Чойжоо:
Мөнгөгүй байж хувьцаа эзэмшинэ гэж өрөнд ордогоо болих хэрэгтэй. Нөөц ашигласны төлбөрөө ахиухан аваад орд газруудаа ашиглаж хүндрэлээс гарна. Хав дараад байсан юм хог болох өдөр ч ирж болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг.. гэсэн үг байдаг. Оюу толгойн 34 хувийг ч гэсэн зарах нь зөв. Хоосон эх оронч гэж цээжээ дэлдэгчдийн үгийг бүү тоо. Даяаршсан ертөнцөд амьдарч буйгаа сана.
2016-12-09
Зочин:
Ердийн нэг нүүрсний ил уурхайг байгуулж ашиглах гэж манай Монголчууд хөгөө чирэх юм. Юу ч хийж, удирдаж зохион байгуулж чадахгүй, шууд л бэлэн мөнгө хүсдэг, бас жоохон олох гэж буй мөнгөө булаацалдаж алалцдаг ийм хүмүүсээр улс орноо удирдуулдаг бид ямар азгүй улс вэ. Байгуулсан Засгийн газар, хариуцсан яамдын хийх ажлыг ерөнхийлөгч нь, УИХ-ын гишүүд бусад бас бус этгээдүүд урдуур нь орж дүвчигнээд ажил ч хийхгүй, ажил ч хийлгэхгүй. Энэ бол шуудхан хэлэхэд МАНАН-гийн дээрэмчдийн ил тод, увайгүй үйл ажиллагаа юм.
2016-12-09
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-09
Зочин:
Ард түмэн баян бол улс баян Ард түмний өмч болох газарын баялагын ард түмэнд нь өг Төрийн нэрээр бүү хулгайл хулгайч нараа
2016-12-09
Зочин:
НЭГ МӨР БӨӨНИЙ ҮНЭЭР ЗАРСАН НЬ ДЭЭР ЮМ БИШ ҮҮ АВСАН МӨНГӨӨ ӨМЧИЙН ЭЗЭН БОЛОХ АРД ТҮМЭНД НЬ ХУВААГААД ӨГЧӨХ ТЭД ӨӨРӨСДӨӨ ХАМТАРААД БҮТЭЭН БОЛСГОЖ АСУУДАЛАА ШИЙДЭЭД АВАЖ ЧАДНА
2016-12-09
Зочин:
amitad zamiin jjig nuheer hun setgej garch chadahgui oyunhoroloo
2016-12-09
Зочин:
Хятадаас өөр түнш зөндөө л баймаар юмаа. Монголчууд Уул уурхайгаа аваад явчих чадвартай шүү дээ. МОНГОЛ-999 нэгтгэл гэж байна. Заавал Хятадтай хэлэлцээ хийх ямар сонирхол байна. Монгол компаниуд нь мөнгө өгөхгүй болохоор ингээд байж магадгүй. Эрдэнэт шиг хот босно гэж байхгүй л дээ.
2016-12-09
Цццц:
Гол худалдан авагч нь Хятад,мөн Япон,Солонгост зарлаа гэсэн ч Хятадийн нутгаар тээвэрлэнэ.Тиймээс аль ч вариантад Хятадын оролцоо байигаад бгаа юм л даа.
эрка:
ТТолгойг хурдан хөдөлгөө.
2016-12-09
ЗОЧИН:
АШГАА ӨГДӨГГҮЙ ТАВАНТОЛГОЙ ОЮУТОЛГОЙ ХОЁРОО ОРОСУУДАД ЭСВЭЛ ЯПОНЧУУДАД 60 ТЭРБУМ АМ ДОЛЛАРААР ЗАРААД ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭГЭЭД ГАДААД ӨРӨӨ ТӨЛЧИХӨӨЧ. ИЙМ АШИГГҮЙ АЖИЛАДАГ ТАВАНТОЛГОЙ ОЮУТОЛГОЙ ХОЁР МОНГОЛ УЛСАД ХЭРЭГГҮЙ.
2016-12-09