О.Энх-Эрдэнэ шагналын 100 сая төгрөгөө гардан авлаа
2016-12-14

"Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ шагналын 100 сая төгрөгөө гардан авлаа. Түүнд Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат 100 сая төгрөгийг гардуулан өгсөн байна. Л.Чинбат "Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж, монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе" гэжээ.

 

 

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг наймд үлдээд байсан О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар 2016 оны ялагч болсон юм. Тус шоу нэвтрүүлгийн шүүгч СГЗ Ц.Чулуунбат О.Энх-Эрдэнийг алтан хоолойтой хэмээн тодорхойлж, Монголын рок попын урлагт түүний орон буйг тодотгосон билээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bayar hurgey, huurhun daruuhan zangaa hadgalj yavaarai, tegeed medeej uran buteeliin tom amjilt , uneheeriin saihan duu hooliogoorooroo ard tumniihee sonorig myalaaj yavaarai
2016-12-16
Зочин:
Үүнийг хийсэн ТВ чинбат гуайд баяр хүргэе ийм сайхан хүүхдүүдийг гаргаж чадлаа хүн анхнаасаа замаа зөв олох хамгийн чухал их буян хийж байна гэж харж байна. Зарим тв хэдэн хүүхэд шалгаруулж өөртөө мөнгө хийдгээ болимоор юм
2016-12-15
Зочин:
Amjilt husei mundag mundag
2016-12-14
Зочин:
Баяр хүргэе?
2016-12-14