Автобусанд зорчиж явсан иргэн нас баржээ
2017-01-04

Замын хөдөлгөөнд оролцож явсан автобусны жолооч нас барсан тухай мэдээ зарим мэдээллийн сайтаар өчигдөр /2017.01.03/ цацагдсан. Энэхүү мэдээллийг Нийтийн тээврийн газраас залрууллаа.

 

Энэ сарын 2-ны өдөр 15.50 цагийн орчимд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 “Шархад-3,4 хороолол” чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэний бие нь муудаж нас барсан хэрэг гарчээ.

 

Нас барсан 50 орчим настай /эрэгтэй/ иргэн нь  МУБИС-ийн автобусны буудлаас уг нийтийн тээврээр үйлчлүүлэх үедээ  гэнэт ухаан алдаж унасан байна. Тухайн автобусны жолооч Ж.Өлзийтайван түргэн дуудаж Баянзүрх дүүргийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгсөн аж.

 

Гэтэл зарим сайтад автобусны жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа нас барж, жолоодлогоо алдан машин мөргөж, осол аваар гаргасан гэх зэргээр худал, ташаа мэдээллийг олон нийтэд цацсан болохыг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин