Шадар сайд өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллалаа
2017-01-23

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт өвөлжилт хүндэрсэн зүүн гурван аймагт ажиллалаа. Тэрээр өвөлжилтийн нөхцөл байдалтай газардээр нь очиж танилцахын зэрэгцээ улсын нөөцийн өвс, тэжээл болон малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг хуваарлаж хүлээлгэн өгсөн юм.

 

Зүүн аймгуудаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норивлон, Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт зэрэг сумдад өвөлжилт нэлээд хүндэрчээ.

 

Өвөлжилт хүндэрсэн сумдад цасны зузаан 25-30 хүртэлх см, хунгаргалсан газраа 60 хүртэлх см-ийн зузаантай байгаа юм. Цас хатуурч зузаарсны улмаас мал бэлчих боломжгүй болсон байна. Хэнтий, Сүхбаатар аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ 90 хүртэлх хувьтай базаасан боловч цагийн хүндрэлээс болж өвс, тэжээлийн дутагдалд орж эхэлжээ. Мөнхүү Дорнод аймагт зун ган ихтэй байсан учир өвс нөөцөлж чадаагүй малчин өрх ч байсан юм.

 

Шадар сайд сумдын удирдлагуудтай уулзаж сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулсны зэрэгцээ малчин өрхүүдээр орж бодит байдалтай танилцлаа.

 

ХЭНТИЙ АЙМАГ:Нийт 18 сумын 88 багт 3,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 6,9 сая толгой мал бүхий 9926  өрх айл өвөлжиж байна. Аймгийн хэмжээнд Сүхбаатар, Дорноговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын 129 өрхийн 103,8 мянган толгой мал Галшар, Баянхутаг, Дархан, Цэнхэрмандал зэрэг дөрвөн суманд оторлон иржээ. Харин тус аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн сумдын 40 өрхийн 27.3 мянган толгой мал Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв аймгуудын нутагт оторлон өвөлжиж байгаа гэх мэдээллийг орон нутгаас өгч байна. Улмаарөөрийн аймаг сум дотроо 275  өрхийн 182.6 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа юм.

 

Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сараас нэг сарын дунд үе хүртэл Баянмөнх, Дархан, Өмнөдэлгэр, Норовлин, Батноров, Баян-Адарга, Батширээт, Дадал, Жаргалтхаан, Мөрөн, Цэнхэрмандал, Хэрлэн зэрэг 12 сумдын нийт 2699 толгой мал зүй бусаар хорогдоод байна.

 

ДОРНОД АЙМАГ:Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 96.6 хувийн биелэлттэй хангагдсан байна.  Аймгийн хэмжээнд нийт нутгаар зуншлага тааруу, хадлангийн улиралд үргэлжилсэн бороо орж, анхны цас 2016 оны 10 дугаар сарын 03-нд унасан бөгөөд өнгөрсөн хугацаанд 16-28 удаа цас оржээ. Баяндун, Баян-Уул, Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол, Хөлөнбуйр, Хэрлэн, Чойбалсан сум цагаан зудтай, Дашбалбар, Гурванзагал сум цагаанаар зудархуу, Матад, Чулуунхороот сум хэвийн гэсэн дүнтэй байна. 

 

Аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологджээ.  2017 оны 01 дүгээр сарын 17-ны байдлаар 252 толгой мал хорогдсон байна. Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 9,6 хувь буюу  415 өрхийн 1146 хүн, 282.7 мянган толгой мал отроор  өвөлжиж  байна. Үүнд, өөрийн сумын нутагт оторлож буй. 411 өрхийн 267,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 11 өрхийн 7,7 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 3 өрхийн 4095 толгой мал, өөр аймгаас манай аймгийн нутагт 8 өрхийн 6114 толгой мал оторлож байна.

 

СҮХБААТАР АЙМАГ: 13 сумын 67 багт 4494 хот айлын 7256 малчин өрхөд нийт 3030,4 мянган толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт  зургаан сумын 39 өрхийн 25.0 мянган толгой мал,  өөрийн аймгийн бусад сумдын нутагт 9 сумын 858 өрхийн 458,4 мянган толгой мал, хилийн хориотой зурваст 4 сумын 233 өрхийн 149,8 мянган толгой мал, үлдсэн 6123 өрхийн 2356,6 мянган толгой мал буюу нийт малын 77,7 хувь нь орон нутагтаа өвөлжиж байна

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo баруун 5 аймагт очих байхоо, тэгээд дараа нь төвийн аймгууд гээд бүгдээр нь очих байлгүй. Цагаан сараас өмнө. Юу гэж л дараагийн сонгуулийн нүхээ одооноос малтаж явахав. Ямар өврөөс нь унасан зүүн 3 аймаг биш.
2017-01-24
Зочин:
Шадар сайддаа маш их баярлаж байнаа. Овоо доо
2017-01-23
Зочин:
Шадар сайддаа маш их баярлаж байнаа. Овоо доо
2017-01-23
Zochin:
Naad amitan chin xuurxii Zyyn 3 aimgaas uur gazar ochidoggyi yum uu, Uur gazar meddeggyi yumuu, Baruun aimguud bas xetsyy baina shde, Xudlaa showdxaa boli Xyrelxsyxee
2017-01-23