Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг утаа ихтэй бүст хуралдлаа
2017-01-24

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороонд хийлээ. Тус ажлын хэсэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан юм.

 

Ажлын хэсгээс 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай уулзсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан 3 захирамжийн талаар хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа. Эдгээр захирамжуудад төлөөлөгчдийн санал, дүгнэлтүүд тусгагдан, эхнээсээ бодит ажил болох суурь нь тавигдаж байгааг онцлов. Мөн Засаг даргын захирамж нь цаг үеэ олсон, зөв шийдвэр гэдгийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэллээ.

 

Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж байна. Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа ганц газар. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаагаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхжаргал өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсан юм.

 

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох,  газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг саналууд гарч байгааг ажлын хэсгийн дарга танилцууллаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Man dahin niisleld garahgui baih todorhoi
2017-01-24
irgen:
hural hiij bj gaduur hvtsasaa ch tailaad suuchihgui hudlaa hural hiij bga dur esgeh gj heden minut tsugalraa yu end yamarch garts haisan humuusiin tsarai alga ene bol zugeerl neg helbertelt bna
2017-01-24
зочин:
Наана чинь ямар ч утаагүй. Та нар чаддаг юм бол Баян хошууны эцэст ир дээ.Маскаа битгий мартаарай
2017-01-24
eee enh bold dargaaa ta har l daa:
tanai ene humuus chin l nam ru chin hutga shaagaad bna sh dee kkkkk bagon hotiin agaariig bohirduulchlaa l daa kkk humuus oilgii sh dee tegee l eh ornoo avch yavah ene tom nam dahiad l ard tumendee adlagdana sh dee
2017-01-24
УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй түлш, үр:
УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй түлш, үртсээр хийсэн түлээг нь нэг хоёр жилдээ, нийслэлээс, улсын төсвөөс хөрөнгийг нь гаргуулаад, ядуу иргэдээ дулаацуулсан нь дээр байна. Байшин барина, мод тарина энэ тэр мөнгөнөөс энэ нь шулуухан хурдан авах хэмжээ юм.
2017-01-24