ХОМ-д тусдаа гарсан хүүхдийнхээ дансыг ч оруул
2017-01-24

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Арбитрийн тухай хуулийншинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

 

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолж буй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулна гэж хууль санаачлагч Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцолсон. Уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой. Хуульзүйн сайд С.Бямбацогт:

 

-Иргэний хуультай холбоотой 2014, 2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40, 30 мянган маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл монголын Арбитр дээр 40, 70-хан маргааныг жилдээ шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр Арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог нээж өгч байна. Өнөөдөр яагаад монголдоо биш гадаадад маргаанаа шийдүүлээд байна вэ гэхээрманай улсын Арбитрийн хуулийн орчин сул учраас Лондон, Сингапур, Хонконгт асуудлаа шийдүүлээд байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан хуультай болчихвол өөрийн эх орондоо Арбитраар маргаанаа шийдүүлж олон нийт Арбитрт итгэх итгэлтэй болж энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар ашигтай ч хууль юм хэмээсэн юм. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

“Алтан Дорнод”-ын шийдвэр гадаадад гарч байхад атаархаж байсан шүү. Тухайн үед ямар ч байсан Арбитрт хандах хэрэгтэй гээд хандсан. Ил далд янз бүрийн яриа гардаг л юм билээ. Гэхдээ тэр үед 160 хуудастай шийдвэр монголын талд гарсан юм. “Хан ресурс”-ын маргаанд бид зөв хандсан бол яах байсан бол гэж боддог л юм. Хэрэв монголын Арбитр шударга ажиллаад ирвэл хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой. Шүүхээр орсон асуудал Арбитраар ордоггүй, Арбитраар орсон асуудал шүүхээр ордоггүй байх ёстой шүү.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд шилжүүлэв.

 

Дараагаар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

 

-Манай улсад оффшорын асуудлыг зохицуулсан хууль тогтоомж байхгүй. Өнөөгийн хэлэлцэж буй хуулиар төрийн албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулдаггүй байх, хэрэв оффшор бүсэд мөнгөтэй нь илэрвэл хариуцлага тооцдог байх тухай асуудлыг хуульчилсан хэмээлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-Энэ хуулиар оффшорын асуудлыг зохицуулах боломжгүй. Бусад оронд татварын зохицуулалтаар оффшорын асуудлыг зохицуулдаг юм байна. Ажлын хэсгийн саналаар гадны бүх зах зээлд данстай байхыг хориглосон байна. Үүний оронд Дэлхийн банкнаас гаргасан нэр бүхий бүст өндөр албан тушаалтнууд данстай байхыг хориглох нь зүйтэй.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Одоогийн байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр дээр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй.

 

Ийнхүү гишүүд саналаа хэллээ.  Уг хуулийн төслөөр төрийн өндөр дээд албан тушаал гүйцэтгэх хугацаандаа оффшорт данс нээлгэх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглох заалтыг гишүүд дэмжсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
нэг өдрийн хаан:
httpCash4Visits.comref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-24