Ким Чен Намыг хөнөөсөн гэх эрийг Малайзаас албадан гаргалаа
2017-03-03

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийнхан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйг баривчлаад буй юм.

 

Тэгвэл баригдсан этгээдүүдийн нэгийг нь суллаж, Малайзаас албадан гаргасан талаар тус улсын Ерөнхий прокурор Мухаммед Апанди Али мэдэгдлээ.

 

Тэрбээр “Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан баривчилсан Хойд Солонгосын иргэн Ри Жон Чолийг уг хэрэгтэй холбоотой гэх баталгааг олоогүй учир суллаж, Малайзаас албадан гаргаад байна” гэж мэдэгджээ.

 

Малайзын эрх баригчид аюулгүй байдлын үүднээс Хойд Солонгосын иргэдэд виз олгохоос татгалзсан юм.

 

Ким Чен Намыг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг тогтоогоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин