“Трамп цамхаг”-т гал гарчээ
2017-03-05

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн хувийн “Трамп цамхаг”-т гэнэт гал гарсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

Нью Йорк хотноо байрлах алтан шаргал өнгийн цамхагийн 47 давхарт гал гарсан байна.

 

30 гаруй гал сөнөөгчид шуурхай ажиллаж, хагас цагийн дотор галыг бүрэн унтраасан гэнэ. Галын улмаас нэг эмэгтэй угаартаж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа юм.

 

Трампийн гэр бүл дээрх галыг “санаатай үйлдэл” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Трамп сонгогдсоны дараахан олон мянган иргэн “Трамп цамхаг”-ийн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chicago l baina daa.
2017-03-05