Цэргийн сургуулилтыг эсэргүүцэн пуужин харважээ
2017-03-06

 

Хойд Солонгос улс орон нутгийн цагаар 6.00 цагийн орчимд дундын зайн тусгалтай дөрвөн ширхэг пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

Эдгээр пуужингийн гурав нв Японы тэнгист унасан талаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдэж, хөрш орнуудаа заналхийлсэн Пхеньяныг эрс буруутгажээ.

 

Пхеньян ийнхүү пуужин харвасан нь АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцсэнтэй холбоотой гэнэ. Хоёр улс тун удахгүй цэргийн хамтарсан сургуулилт хийх юм. “Хэрвээ цэргийн сургуулилт болбол Пхеньян пуужин харвах болно” хэмээн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгджээ.

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жон “Пхеньяны гэнэтийн үйлдэлтэй холбогдуулан Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлыг комиссыг хуралдуулах тушаал буулгасан. Хурал орон нутгийн цагаар 9.00 цагт эхэлнэ” гэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин