Клунигийн эхнэрийн жирэмсэн үеийн зургийг авчээ
2017-03-09

 

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль Клуниг ихэр хүүхэд тээж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн сарын эхээр барууны хэвлэлээр цацагдсан билээ.

 

Уг мэдээллийг хосын ойрын эх сурвалжууд баталсан боловч ч хос хараахан батлаагүй байсан юм.

 

Тэгвэл хэвлэлээр цацагдаж буй уг мэдээлэл баттай болохыг “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Учир нь хатагтай Клунигийн гэдэс мэдэгдэхүйц томорсон байжээ.

 

Тэрбээр Лондон хотноо нэгэн шүүх хуралд оролцохоор явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж. Энэ үеэр Амалийн гэдэс нилээн томорсон байгааг гэрэл зурагчид анзаарч, зургийг нь авсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин