Шилдэг татвар төлөгчдийг шагнана
2017-05-11

 

08.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд ЧД-ийн ЗДТГ, ЧД-ийн 12-р хорооны өрхийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, шинээр тавигдаж байгаа авто замын ажил, Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзана. Утас: 325044 88080750

 

Премьер Туушин зочид буудлын 5 давхрын СОЁМБО танхимд

 

09.00 цагт СЗХ, "Жайка"-тай хамтран “ҮНЭТ ЦААСЫГ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДАВХАР БҮРТГЭЛ” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.  

 

Төрийн ордоны Их танхимд

 

9.00-12.00 цаг хүртэл Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно. Энэ өдрөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох “1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” эмнэлгийн мэргэжилтний чуулган үргэлжилнэ. Уг арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс оролцоно.

 

Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт Иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгийн үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулна.

 

Монголбанкинд

 

11.30 цагт "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. болно.

 

МN-Мэдээллийн төвд

 

11.00  цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016" тайлангийн үр дүнг танилцуулна.

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

14.00 цагт Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Боловсролын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон JCI байгууллагын төлөөллүүд оролцоно. 325044 99905340

 

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын хурлын зааланд

 

14.00 цагт "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно.

 

Шангрила зочид буудлын Их танхимд

 

15.00 цагт "Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

Shuud.mn
Сонин хачин