Солонгос зомбигийн эсрэг тулаан
2017-05-25

 

ЮүЭфСи-ийн 65.8 кг-ийн жингийн тамирчин Рикардо Ламас долоодугаар сарын 29-нд Калифорни мужийн Анахейм хотноо болох “UFC 214”-т “Солонгос Зомби” хочит Чан Сун Жунтай тулалдахаар боллоо.

 

Өөрийн замналдаа 17:5 гэсэн амжилттай яваа Ламас өөрийн жингийн ангилалдаа гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа. Гэвч сүүлийн хэдэн тулаандаа ялалт, ялагдал нь ээлжлэх болсноор аваргын бүсээс атгаад алдаж магадгүй байгаа. Тулаанч эр “Солонгос зомби”-ийн эсрэг тулаанд ялснаар аваргын төлөө өрсөлдөж буй нэрс дунд тодоор бичигдэнэ гэж найдаж байгаа аж.

 

Харин түүний өрсөлдөгч Жунг нь 14:4 гэсэн амжилттай яваа тулаанч юм. Тэрбээр энэ оны эхэнд супер боулын долоо хоногт Хьюстон хотноо болсон тулаанд Дэннис Бермүдезийг ялж өөрийн нэр хүндээ сэргээгээд байгаа. Хоёр жилийн хугацаанд тэрээр хугацаат цэргийн албанд татагдсаны улмаас октагоноосоо хөндийрөөд байсан юм.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин