Мөнгөний бодлогыг арилжааны банктай адилтгаж болохгүй
2017-05-29

УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг  хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

Энэхүү шалгалтын дүгнэлт нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн хуулиар тогтоосон олон эрх зүйн хуулийн агуулагуудыг зөрчиж гаргасан улстөржсөн дүгнэлт болсон. Тухайлбал, Ажлын хэсэг ажиллахдаа цөөнхийн бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй. Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулгуудыг аваагүй. Монголбанкны удирдлагад энэ тухайгаа танилцуулаагүй. Шалгалтын явцад мөнгөний бодлогын асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулга хийгээгүй. Уг нь Монголбанк өөрөө хуулиар тогтоосон хяналтын зөвлөлтэй. Гэтэл энэ хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй гэх мэт олон дутагдалтай зүйлүүдийг хийж гаргасан дүгнэлт болсон. Асуудал нэгэнт ингэж улстөржсөн учир УИХ дахь АН-ын бүлэг УИХ-д асуулга тавина. Түүнчлэн Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-аар нээлттэй хэлэлцэхийг шаардахаар боллоо.

 

Монголбанк 2012-2016 оны  үйл ажиллагаа буюу уламжлалт бус бодлого гэж нэрлээд байгаа. Гэхдээ энэ бол уламжлалт бус гэхээсээ илүү эдийн засгийн огцом хямралын үед буюу нэг тулгуурт уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат байсан эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд огцом унасан үед том тэлсэн эдийн засгийг хэрхэн мөнгөний бодлогоор эрсдэл багатай авч гарах вэ гэдэг бодлого байсан. Энэ талаар бид олон жишээг баримттайгаар хэлж болно.

 

Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтгаж авч үзэж болохгүй. Өнгөрсөн эдийн засгийн хүндрэлтэй буюу түүхий эдийн үнэ унасан хугацаанд Монголбанкны мөнгөний бодлогоор бид олон эрсдэлийг давж гарсан гэдгийг монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Хэрвээ энэхүү улстөржсөн дүгнэлт нь үнэхээр мөнгөний бодлого тогтворжуулах чиглэлээр бага хүүтэй, ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж байгаа бол хүүнээс болж гарсан алдагдал гэх энэ их тоог хохирол гэж үзэж байгаа нь маш буруу. Өөрөөр хэлбэл, энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр бол ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг болохгүй гэж үзээд, 15-20 хувь болгох ёстой гэсэн үг. Мөн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхийн авсан зээлийг дэндүү хямдхан зээл өгсөн байна гэж үзээд "малчдыг зээлийнхээ хүүг эргүүлэн төл" гэсэн шаадлага тавьж байгаа гэж харагдаж байна.  Мөн тухайн үед шатахууны үнийг бууруулахын тулд 14 компанид валютын ханш өндөр байсан үед ханшийн алдагдлыг нь төр хүлээсэн. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг ханшийн зөрүүний алдагдал 300 гаруй тэрбумыг буцааж, төлөх ёстой гээд сууж байна. Одоо тэгвэл Монголбанк шатахуун оруулж ирдэг компаниудаас хүүгийн зөрүүгээ нэхэх болно. Харин шатахууны компаниуд эргээд иргэдээс нэхэх л зүйлийг энэ ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирлээ.

 

Ажлын хэсгийн дүгнэлтийг ингэж ойлгохоос өөр гарц бидэнд байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан бүх мөнгөний бодлого нь тухайн үеийн УИХ-ын шийдвэртэй гарсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан дүгнэлт дээр тулгуурлаад, УИХ-ын ажлын хэсгийг бүх намуудын төлөөлөлтэйгөөр шинээр зохион байгуулж, энэ асуудлыг эргэн нягтлах ёстой гэж бид үзэж байна. Эрх баригчдад ард түмэнд ташаа мэдээлэл өгөх эрх байхгүй гэдгийг хатуу сануулмаар байна хэмээв. Дараагаар нь  УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

 

-Ажлын хэсэг маш хариуцлагагүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол Монголбанк нийтдээ 3 их наяд  орчим төгрөгийн алдагдалтай байна гэсэн байна.

 

Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 7 тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан байна гэх утгатай мэдээлэл хийж байгаа. Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна. Асуудлаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүсийн яриа байна гэж үнэлэхээс өөр арга алга. Монголбанкны тайлан тэнцэл дээрээс харвал Монголбанкны мөнгөний бодлого хэрэгжүүлсэн арга хэрэгслүүдийг гаргаад хэрэгжүүлэхэд гаргасан зардал багтаж байгаа. Монголбанк өөрөө мөнгөний бодлого хэрэгжүүлэх бүрэн эрх нь хуулиар заачихсан байдаг. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг УИХ жил бүр төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тодорхойлоод өгчихдөг. Монголбанкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой болгохтой холбоотой Монголбанкны хийсэн үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь алдагдал мэтээр бичээд ойлгуулж байгаа нь үндэслэл муутай байна.

 

Ялангуяа Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг хүн өөрөө мөнгийг нь ачаад, аваад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж байгаа нь үнэхээр хариуцлагагүй зүйл. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд нийгэмд 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна гэдэг. Үүнээс 3 их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжээд дуусчихсан Харин 1.8 их наядын "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" хэрэгжээд дуусчихсан. Энэ 2013 оны "Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг үндсэн чиглэлд" заасны дагуу хийгдээд 2015 онд дуусчихсан ажил. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төв банк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгээ тодорхойлж арижааны банкууд эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр юм гэлээ. Ингээд тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

 

-Ажлын хэсгийн тайлбар дээр тухайн үед хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг авсан компаниуд нь зориулалтын бусаар ашигласан байна гэсэн. Энэ үнэн үү?

 

-"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд хийгдсэн ажлын схем ямар байсан гэхээр УИХ-ын шийдвэр гараад, Монголбанк, Засгийн газар хоорондоо санамж бичиг зураад, Монголбанкнаас тухайн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон. Арилжааны банкууд хөтөлбөрт оролцох хүсэлтээ зээлийн шаардлага нөхцөл хангасан компаниудтай л гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ дагуу өнөөдрийн байдлаар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэж яриад л сенсацилж байгаа 98 хувь нь зээлээ төлчихсөн. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ буцаагаад төлчихсөн. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бол барууны эдийн засгийн алуурчидаас монголд зориуд явуулсан бодлогын үр дүн.Золжаргал мэтийн хүмүүс даалгавараа амжилттай биелүүлээд одоо эздийнхээ эвээлд нь оччихсон байгаа байлгүй дээ.
2017-05-30
eo eo:
Тэр их татаварын мөнгөнөөс идэж уулцсан хүний үг байна. Одоо үхтлээ айхдаа Золжаргалыг зөвтгөж байна шүү дэ. Золжаргал гэхэд гадаадад явахдаа буудаг зочид буудлын нэг хоногийн хөлс нь 16 000 еврогоос буухгүй байсан гэж гаднын банкнууд мэдээлж байсан баримт бий шүү.
2017-05-30
zochin:
Hol ochih hyts daa.
2017-05-30
Zochin:
27 jiriin daraa minii itgel unemshil bolj baisanAN iim luivarchidiin Gary both sunuhiig uzej gehdee.Horvoo yaasan hetsuu yum bee
2017-05-30
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-05-30
иргэн:
Арилжааны банкууд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд гарч болох эрсдлийг нь өөрөө хариуцахаар зээл олгосон, зээл олгох, зээл төлүүлэхэд зардал гардаг. Ийм учраас Монгол банкинд төлөх хүүнээсээ илүү хүүтэйгээр зээл олгодог юм.
2017-05-30
Монгол:
Луйварчдыг хамгаалсан хамсаатангуудыг юу боллоо гэж ажлын хэсэгт оруулдаг юм. Эрдэнэбат махан толгой хам хэрэгт чирэгдэх нь тодорхой.
2017-05-30
irgen:
AN bank ruu huruu dvrtlee chadamjgvigee haruullaa Erdenebat as an saidaa tanii bii bolgosom Emeelt stogtsolbor yaasan be Bitgii uhaantai tsarail Baganuuriin uurhaigaaS ovoo idej nam selgesen shvvdee
2017-05-30
chingis:
MINII IH ULSIIN ALTAN JOLOOG GANTAI JILIIN GAZAR SHIG BOLGOSON ENE MUU BOOLIIG UTER TURGEN TSAVCHIN HAYSUGAI ULDSENIIG NI HERHEHIIG TENGER MEDSUGEI
2017-05-29
бат:
зөв буруугаа тухайн үеийн шаардлагаар УИХ-аар хэлэлцээд баталгаажуулах хэрэгтэй л байсан ш дээ Тэгээгүй,Монголын мөнгийг баруун, солгойгүй зарсан нөхдүүдэд төрд төмөр нудрага байдаг бол хатуу арга хэмжээ авах нь зүйтэй.
2017-05-29
зочин:
олон улсын эдийн засаг санхүүгийн байгууллагууд анхааруулж хэлсээр байхад буруу замаар явж эдийн засгаа уналтад оруулсныг зөвтгөх аргагүй энэ алдааны хор гэмийг ард түмэн үүрч байггаг харахгүй л байна уу даа АН н гишүүдээ
2017-05-29
зочин:
Өө чааваас шалгалт хийсэн нөхөд ийм зүйл ойлгохгүй байсан юм бол юунд шалгалт хийдэг дүгнэлт гаргадаг байнаа.
2017-05-29
Завханы сонгогч:
Монгол банкны өгсөн хүүгүй шахуу зээлийг хэд дахин өсгөж зээлдүүлж дундаас нь ашиг унагаасан асуудлыг юу гэж тайлбарлах бэ.. Улс төржилт мөн үү. Ерөнхийлөгчийн нэр хүнд гээд Чимээгүйл байх ёстой юу Зол жаргал Монголд байна уу. Монголын иргэн хэвээрээ юу
2017-05-29
иргэн:
Арилжааны банкууд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд гарч болох эрсдлийг нь өөрөө хариуцахаар зээл олгосон, зээл олгох, зээл төлүүлэхэд зардал гардаг. Ийм учраас Монгол банкинд төлөх хүүнээсээ илүү хүүтэйгээр зээл олгодог юм.