Арсенал клубын эхний сонголт
2017-06-08

 

Энэ зуны солилцооны цонхоор тун идэвхитэй ажиллах багуудын нэг нь Арсенал. Монакогын залуу од Мбаппегын араас хөөцөлдөж байгаа тэд эхний сонголтоо хийжээ. Арсене Венгер юуны түрүүнд хамгаалалтын хүчээ зузаатгаж, Босни хамгаалагч Сеад Колашинацыг эгнээндээ нэгтгэжээ.

 

Сүүлийн таван улирал Германы Шальке 04 багт тоглож байсан түүний гэрээ энэ улирлаар дуусгавар болоод байсан тул Арсенал түүний төлөө мөнгөн төлөлгүй авч, 5 жилийн гэрээ хийсэн байна. Харин ирэх долдугаар сард зуны солилцооны цонх нээгдэх мөчид түүнийг албан ёсоор зарлах гэнэ. Зарим эх сурвалжын мэдээлж буйгаар Арсенал клуб түүнд жилийн 7.5 сая фунтын цалинг өгөхөөр тохиролцжээ.

 

Хамгаалалтын аль ч байрлалд тоглох чадвартай, довтолгоо ч сайн дэмждэг  Колашинацын үндсэн байрлал нь зүүн жигүүрийн хамгаалагч. Тэрбээр 1993 онд Герман улсад төрсөн бөгөөд 2011-13 онд Германы залуучуудын шигшээ багт дуудагдан тоглож байсан ч 2013 он иргэншилээ сольж Боснийн шигшээ багт тоглож эхэлсэн байна. Түүний гэр бүл нь Германд цагаачлан амьдардаг Боснийн иргэд бөгөөд эцэг нь Мерседес-Бенз компанийн үйлдвэрт ажилладаг аж.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин