Хятадад хөрсний нуралт болж, 93 хүн сураггүй болжээ
2017-06-27

БНХАУ-ын Сычуань мужид энэ амралтын өдөр их хэмжээний аадар бороо орсны улмаас хөрсний нуралт үүссэн талаар “NHK” агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 10 хүн амиа алдаж, 93 хүн сураггүй болсон байна.

 

 

Иргэд болон аврагчид нийлсэн 200 гаруй хүн сураггүй бологсдыг эрэн хайж буй юм. Хөрсний нуралтын үеэр орон сууцны барилга нурсан байна. Уг барилгын нуранги дороос хэд хэдэн цогцос олжээ. Гамшгийн бүс болоод буй Маошин хотноо 1520 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, түр хорогдох байруудад хуваан байршуулсан байна.

 

Сайн дурынхан иргэдэд ундны цэвэр ус болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тараажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
haana ch bsan bugd hunii ur shuu dee
2017-06-27
зочин:
Хятад 1 тэрбум 385 сая иргэнтэй 93 хүн юу ч биш дээ Харин 93 сая гэвэл гайгүй юм даа гэж бодох байх аа
2017-06-27