Мария Шарапова эргэн ирнэ
2017-06-30

 

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова ирэх 7-р сарын 26-нд эхлэх "World Team Tennis matches" тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр сэргээшийн асуудалд холбогдож 15-н сарын хугацаанд эмэгтэй мэргэжлийн теннисний холбоо буюу "WTA"-н тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулсан билээ. Тодруулбал түүний 2016 оны Австралийн нээлттэй тэмцээний үеэр өгсөн допингийн шинжилгээний хариу нь эерэг гарч Мелдониум хэмээх эм хэрэглэсэн нь тодорхой болсон юм. Улмаар"WTA"-с түүний эрхийг 2 жилээр хассан ч Шарапова спорт арбитрын шүүхэд давж заалдан шүүх түүний шийтгэлийг 15 сар болгон бууруулсан юм.   Өнгөрөгч 4-р сарын сүүлээр Орос теннисчний шийтгэлийн хугацаа нь дууссан. Харамсалтай нь тэрээр  ирэх 7 хоногт эхлэх 131 дэх удаагийн Уимбледоны АШТ-ийг  өнжинө. Их дуулгын 5 түрүүтэй Орос бүсгүй дэлхийн чансааны 179-т эрмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлвэл Уимбледоны их дуулгын урьдчилсан шатанд өрсөлдөх боломжтой байсан ч зүүн гуяндаа хөнгөн гэмтэл авсан байна. Тиймээс Уимбледоны дараа дахин талбайд гарахаар төлөвлөжээ. 30 настай Шарапова 2004 онд ердөө 17 настайдаа Уимбледонд түрүүлж их дуулгын анхны түрүүгээ хүртэж байсан билээ.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин