Хамгийн үнэтэй Их бууч
2017-07-05

 

Английн Арсенал клуб Франц довтлогч Александр Ляказеттийг авахаар хөөцөлдөж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр Лион клубын довтлогч Арсеналын эмчийн үзлэгээр орохоор Лондонд очоод байгаа гэнэ. Гэхдээ энэ үзлэгээс өмнө талууд гэрээний мөнгөн дүнг тохирох шаардлагатай бөгөөд үнэ нь Арсенал клубын рекорд болох өндөр магадлалтай байна. Их буучдын санал болгосон эхний үнийг 26 настай Франц залуу хүлээж аваагүй гэнэ. Гэвч ярилцлага үргэлжилсээр байгаа аж.

 

Английн баг түүхэндээ хамгийн өндөр үнээр авч байсан тоглогч нь Герман хагас хамгаалагч Мэсүт Өзил юм. Түүнийг 2013 онд Реал Мадридаас авахын тулд 42.4 сая фунтыг төлж байсан удаатай. Тэгвэл Франц залуугийн төлөө үүнээс ихийг төлөх нь бараг тодорхой болоод байгаа юм.

 

Александр Ляказетт 2010 оноос хойш Лион клубт тоглохдоо нийт 275 тоглолтод оролцож 129 гоол оруулсан юм. Үүнийхээ 37 нь өнгөрсөн улиралд хийгээд байгаа билээ. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин