Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо
2017-08-19

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, иргэдээс авсан зээлийн барьцаанд тавьж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүх шийдвэрлэлээ.

 

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн олон жил мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

 

О нарын 6 хүний холбогдох эрүүгийн хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд яллагдагч нарыг гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял оногдуулан шийдвэрлэсэн байна.
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter bilguun Sanaa gd kompaniin enebishiin oyuntungalag biluu neg zalilan avgai bdagiimdaa.hamtragch nitsedmaagiin tendsuren gd.ene zalilan hulgaichuud yu bolsiin bol
2017-08-21
Зочин:
barag shalgagdaad 10 jil bolj baigaa hereg shd... Bi anduuraagui bol. Balai yumaa
2017-08-20
Зочин:
Залилан хийсэн хүмүүсийг чангахан шийтгэж байх хэрэгтэй!
2017-08-19