Монгол, Якутын бөхчүүд халз барилдана
2017-09-21

 

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-д оролцохоор ОХУ-ын Сахад очоод байгаа билээ. Манай тамирчид үүнээс өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 22-нд буюу маргааш хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү халз барилдаанд манай улсаас 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Б.Нямбаяр, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор хүч үзнэ. Харин эзэн орноос Иван Дмитриев, Егор Старостин дасгалжуулагчтай 57 кг-д Николай Охлопков, 61 кг-д Егор Пономарев, Ньургун Александров (нөөц), 65 кг-д Иван Ефремов, Константин Власов (нөөц), 70 кг-д Виктор Степанов, 74 кг-д Дьулустаан Сивцев, 86 кг-д Максим Толмачев, 97 кг-д Никита Валеев, 125 кг-д Ион Болтунов манайханы эсрэг барилдах юм. Энэхүү халз барилдааныг Биеийн тамир спортын нэрт зүтгэлтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Константин Постниковын нэрэмжит болгон зохион байгуулна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Psda naad bohoo odoo bolio. Yavdag jorlonguudaas unen zalhaj bna
2017-09-21