Багш, сурагчдад хуулийн мэдлэг олголоо
2017-10-02

 

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, 2017.07.01-ны өдрөөс хэрэгжин эхэлсэн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль  сэдвээр сургалт зохион байгуулж байна.

 

Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн 10, 11, 12-р ангийн багш сурагчдад дээрхи сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Тус сургалтын үр дүнд сурагчид гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудад явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй явах, урьдчилан сэргийлэх, халаасны хулгайн гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдолд хэнд хандах, хэрхэн яаж цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргах талаар эрх зүйн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон юм.

 

Shuud.mn
Сонин хачин