Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-05

УИХ-ын үдээс хойшхи чуулган эхэллээ. Хуралдаанаар энэ оны төсвийн тодолтголын төслийг үргэлжлүүлэх хэлэлцэж байгаа юм. Гишүүд энэ оны төсвийн тодотголын төсөлд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нэгдсэн эмнэлгүүдийн өргөтгөл гарцаагүй хэрэгтэй байна. Өвлийн улиралд өвчлөл гарч өвчтөнүүд эмнэлгийн коридороор хэвтдэг. Харин үүний оронд дүүргийн эмнэлгүүдийг байр түрээслэх боломжийг хангах ёстой”  гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:


-Бид 6 их наяд төгрөгийн орлого, зарлага нь 8 их наяд төгрөг байна. 2 их наядын алдагдалтай байна. Төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр давж байгаа гэж Б.Чойжилсүрэн сайд сайн мэдээ хэллээ. Төсвийн тодотголоо хүн рүүгээ чиглүүлсэн бодлого гаргамаар байна. Сумаас  сум руу зарим барихад 20 тэрбум зэргээр концесстэй холбож тодотголд тусгажээ.  Өнөөдрийн тухайд яаралтай ажлуудаа тусгах хэрэгтэй байна. 


Эмч, багш нарын цалинг нэмэхэд гишүүд татгалзахгүй байна. Цалин хөлс нэмэхэд ур чадвартай нь холбох хэрэгтэй. Багш, эмч нарын цалинг нэмэхдээ тэгштгэж болохгүй. Ажлын үзүүлэлт, чанар хэрэгтэй гэлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.  

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин