Н.Төгсцогттой тулалдах тулаанч тодорхой боллоо
2017-10-25

Гарын шөрмөсөө гэмтээж хэсэг хугацаанд нам жим байсан МУГТ Н.Төгсцогт 11 сарын 18-нд ээлжит тулаанаа хийхээр болсон талаар бид та бүхэнд өмнө нь дуулгаж байсан. Гэсэн хэдий ч тухайн үед хэнтэй тулалдах нь нууц байсан билээ. Тэгвэл түүний эсрэг тулалдах тамирчны нэр тодорчээ.

 

Невада мужийн Лас Вегас хотын Космополитан цогцолборт дэнслэх уг тулаанд манай тамирчны эсрэг домогт Флойд Мейвейдерийн “Мейвейдер Промөүшнс” байгууллагат харьяалагддаг, 19 настай Хавиэр Аугистин Мартинез нүүр тулах юм. Түүний хувьд мэргэжлийн боксын замналдаа 10 тулаан орсноос бүгдэд нь ялалт байгуулаад байгаа аж. Уг арван тулаанаасаа зургааг нь хүнд цохилтоор дутуу гаргаж байжээ.

 

Манай тамирчны тухайд нийт 8 тулаанд орсноос бүгдийг нь хүнд цохилтоор буулгаж авч байсан юм. Мөн манай тамирчин өөрийн жиндээ дэлхийн 1478 тамирчнаас 28 дугаар байранд байгаа бол эсрэг тамирчин нь 1998 боксчингоос 175 дугаар байранд бичигдэж байна. Хоёр тамирчин хоёулаа 173 см өндөртэй гэж мэргэжлийн боксын тулаанд орох зөвшөөрөл авахдаа бүртгүүлсэн байна. Харин жингийн тухайд эсрэг тамирчин жин хасч орж ирж байгаа юм байна.

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чингисийн Монгол ялна амжилт амжилттай тулалд
2017-10-26
BoxingMan:
Amjilt Amjilt Amjilt
2017-10-25
Irgen:
Amjilt husiye.
2017-10-25