Хатан хааныг оффшор данстай болохыг илчилжээ
2017-11-06

Германы  “Süddeutsche Zeitung” сонин өнгөрсөн хугацаанд Британид улсад явуулсан мөрдлөгийнхөө үеэр тус улсын эрх баригч, спорт, урлагийн одод, бизнес эрхлэгчид болон нөлөө бүхий эрхмүүдийн нэр холбогдсон нууцын зэрэглэлд багтах оффшор дансны мэдээллийг энэ ням гаригт нийтийн хүртээл болгожээ.

 

 

Тус сонин 13.4 сая файл мэдээллийг Олон улсын Эрэн сурвалжих сэтгүүлчдийн холбоо  (ICIJ) , Их Британийн “BBC” агентлаг “The Guardian” болон “The New York Times” сонинтой хамтран задруулсан аж.

 

“Диваажингийн бичиг баримт” гэх уг оффшор данстануудын мэдээлэлд дунд Их Британийн хатан хаан II Элизабет нэр багтсан нь олныг гайхшруулжээ.

 

Хатан хааны эзэмшдэг компани Кайманы арлуудын санд олон саяын хөрөнгө оруулалт хийсэн нууц баримтыг сонин ил болгосон байна. Оффшор бүсэд данстай асуудлаараа хатан хаан мэдээлэл хийгээгүй байна.

 

 

Хатан хаанаас гадна “Диваажингийн бичиг баримт”-д АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын Сангийн сайд Уилбур Росс болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хүргэн Кирилл Шамалов нэрс багтжээ.

 

“Татвараас бултаж, олон саяыг нууц оффшор дансандаа хийдэг эрхмүүдийг илчилсэн “Диваажингийн бичиг баримт” нь өнгөрсөн онд олон улсад эмх замбараагүй байдал үүсгэн “Панамын бичиг баримт”-ын үргэлжлэл” хэмээн  Эрэн сурвалжих сэтгүүлчдийн холбооноос мэдэгдсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин