МАН-ын бага хурал хуралдлаа
2017-11-19

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.  Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсэг МАН-ын дүрмийн 50 гаруй зүйл, заалтыг өөрчилж боловсруулсан юм.

 

Дүрмийн төсөлд шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны гишүүд оролцдог болох, Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах, хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгах, намын санхүүжилтийн үйл ажиллагааг журмаар зохицуулах, намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтэц бий болгох зэрэг асуудлыг тусгажээ. 

Shuud.mn
Сонин хачин