Гадаад паспортын сунгалтыг өнөөдрөөс зогсооно
2018-01-02

 

Засгийн газрын тогтоолоор үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн сунгалтыг зогсооно. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах юм.

 

Энэ оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 336 550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237 770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98 780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлээд байна.

 

Манай улс энгийн гадаад паспортын бэлдэцийг ХБНГУ-ын “Glesecke & Devirient” мөнгө, үнэт цаасны үйлдвэрээс авч, ”Титан Интернейшнл ХХК-иар бичилтийг хийлгэдэг аж.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Хаа:
Энэ ажиллагаа удахгүй хэл ам бослого болж цуцлагдах нь гарцаагүй.цагаан сар болох гэж бна хүмүүсиин гадаад явах хөдөлгөөн ихсэнэ.ачаалал маш их нэмэгдэж хахна.гадаадад байгаа хүмүүс суугаа орны виз дуусаагүй.паспортын хугацаа дуусахад ямар зохицуулалт байх нь ч тодорхойгүй чиглэл өгөгдөөгүй учир энэ мунгинасан ажил цагаа олоогүй байна.
2018-01-02