2018 он: Дэлхийн эдийн засаг 3.1 хувьд хүрнэ
2018-01-10

Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын төлөв байдлын тухай энэ оны анхны тайлангаа гаргалаа. Тайланд дэлхийн эдийн засгийн өнөөгийн сул, зогсонги байдал аажмаар буурах төлөвтэй байгааг дурдсан байна.

 

Дэлхийн эдийн засаг 2018 онд 3.1 хувьд хүрнэ гэж Дэлхийн Банк тооцоолж байна. Төв банкууд хямралын дараах арга хэмжээг аажмаар зогсоож, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжиж байгаа зэргийн улмаас хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.2 хувь болж бага зэрэг удаашрах төлөвтэй байна. Харин түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа тогтвортой сэргэсний улмаас хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 4.5 хувь болж чангарах төлөвтэй байна.

 

Санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллах эхэлж буй эхний жил нь 2018 он юм. Эдийн засгийн сулрал аажмаар замхран арилах төлөвтэй байгаа энэ үед бодлого боловсруулагчид богино хугацааны өсөлтийг дэмжих зорилгоор төсөв, мөнгөний бодлогын хэрэгслээс гадна урт хугацааны нөөцийг нэмэгдүүлэх санаачилга гаргах хэрэгтэй.

 

Эдийн засгийн төлөв байдалд тодорхой эрсдэлүүд байсаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом чангарах нь эдийн засгийн энэ тэлэлтийг хойш татна. Мөн худалдааны хязгаарлалтыг нэмэгдүүлж, геополитикийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэх нь эдийн засгийн үйл ажиллагаа, итгэл үнэмшлийг бууруулж магадгүй юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин