Хойд Солонгосын эмэгтэй хоккейчид Сөүлд ирлээ
2018-01-25

Хоёр Солонгос улс түүхэндээ анх удаагаа хамтарсан эмэгтэйчүүдийн хоккейн багийг олимпт оролцуулахаар тохиролцсон билээ.

 

 

Тэгвэл Пёнчаны өвлийн олимпт өмнөдийн хокейчидтой нэг баг болох Хойд Солонгосын шигшээ багийн 12 тамирчин Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

Тамирчид өнөөдөр бэлтгэл хийх талбай болон нэг баг болох өмнөдийн тамирчидтай уулзаж, маргаашнаас шууд бэлтгэлдээ орох гэнэ.

 

Нийт 23 хоккейчин нэг болж, олимпт орно.

 

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн хоккейн багийн дасгалжуулагч Сара Мурэй “Тамирчдыг нэг болгохын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин