“Анод”-ын Н.Даваа халаагуурын шинэ технологио танилцуулна
2018-01-30

09.00 цагт: Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах сургалтын нээлт ЭМЯ-ны хурлын Б зааланд болно.


09.00-13.00 цагт:  "Хотын шийдэл - Хүүхдэд ээлтэй хот" хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд болно. 


09:00-14:00 цагт  Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, \асан\ Гавж, Э.Эрдэнэпил хамбын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн хурлын танхимд болно.


10.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол Улс зайнаас тандан судлалын жижиг оврын хиймэл дагуулыг хөөргөх, улмаар уг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас 99002019


10:00-17:30 цагт “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монгол Улсын гадаад сурталчилгаа-Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэгийг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд:


10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.


11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийн нээлтэд оролцоно.


11.40 цагт Элэг шилжүүлэн суулгах эхний хагалгаа амжилттай болсонтой холбогдуулан ХСҮТ-д ажиллана. 325044, 91100461, 88080750


11.30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбооноос өчигдөр Тусгаар тогтнолын ордоны гадаа таван ээж нүцгэн жагсаал хийсэн талаар мэдээлэл хийнэ


11.45 цагт: Хавдар Судлалын Үндэсний Төв дээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал болно. Утас-99063902


12.00 цагт: 9-р сард ашиглалтанд орох АШУҮИС-ийн Япон-Монголын Сургалтын Эмнэлгийн хүний нөөцийг чадавхижуулах JICA-тай хамтарсан төслийн тайлан хурал болж, Япон улсын нэр хүнд бүхий 2 профессорт АШУҮИС-н эрхэм шагнал болох Хүндэт Профессор цол олгох болно. Утас 99159921 


12:00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт иргэний нийгмийн өдрийг угтсан хүний эрхийг таниулах “Мэдээллийн зах” үйл ажиллагаа зохион байгуулагдана.


12.00 цагт MN-Мэдээллийн төвд “Анод”-ын Н.Даваа гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хамгийн хямд, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын шинэ технологи гаргаснаа танилцуулна.


12.30 цагт Богд хааны ордон музейд Хаан бүтээл, Хатан бүтээлд шагнал гардуулна.

Shuud.mn
Сонин хачин
kons:
ter tosol chin haa bain maluuda
2018-01-31