Хөх ордны тэргүүн, Ким Чен Уны төлөөлөгчтэй уулзана
2018-02-06

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн олимпт Хойд Солонгосын 22 тамирчин оролцох билээ.

 

 

Уг тамирчдын бүрэлдэхүүнийг Хойд Солонгосын Төрийн ёслолын сайд Ким Ён Нам тэргүүлэхээр болсон талаар Пхеньянаас мэдээлсэн юм.

 

Ким Ён Нам нь 2014 оноос хойш Өмнөд Солонгост ирж буй Хойд Солонгосын хамгийн өндөр албан тушаалтан гэнэ.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гол зөвлөхөө Сөүл рүү илгээж буй нь хоёр Солонгосын харилцаанд “эерэг өөрчлөлт” гарч байна хэмээн олон улс үзэж байна.

 

Ким Ён Нам өчигдөр Хөдөлмөрийн намын нөлөө бүхий гурван эрхэм болон 18 туслахын хамтаар өмнөдөд иржээ.

 

Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянаас ирсэн төлөөлөгчидтэй уулзахаар болсон байна. Хөх ордны тэргүүнтэй уулзахыг Пхеньяны төлөөлөгчид зөвшөөрсөн гэх мэдээллийг тус улсын Засгийн газраас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
tailbar:
Turiin yosloliin said baihdaa yahav dee Ingej orchuulj bolohgui Naad hun chin hoid solongostoo Turiin talaasaa ! dugeer hun ni. buyu Turiin terguun ni. Kim chin ung bol Nam, Batlan hamgaalahiin udirdagch ni buyu Suprem Leader ni. Huuchinaar bol Ardiin ih hurliin darga Sambuu guai gesen ug. Kim chin ung ni Tsedenbal darga gesen ug.
2018-02-06
Зочин:
Hehe. Xoiduud tom yumaa. Nutagt ni irsen baij uursduu zuvshuurvul umnudiin erunxiilugchtei uulzana. Durgui xurgevel uulzaxgui geed durasras avirlax yumaa.
2018-02-06