Ксения Собчак өрсөлдөгчийнхөө нүүр рүү ус цацжээ
2018-03-01

ОХУ-д энэ сарын 18-нд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Кремлийн тэргүүний төлөө найман нэр дэвшигч өрсөлдөж буй юм. Өнөөгийн Ерөнхийлөгч В.Путин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах магадлалтай байгаа талаар хэвлэлийнхэн бичиж байна.

 

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дундах халз мэтгэлцээн эхлээд буй юм. Уг халз мэтгэлцээнд Путин оролцохгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн билээ.

 

Оросын “Россия 1” телевиз өчигдөр нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээнийг орон даяар шууд дамжуулсан байна.

 

 

Халз мэтгэлцээнд “Иргэний санаачлага нам”-аас нэр дэвшигч Ксения Собчак, Оросын Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновский “ОХУ-ын Комминуст нам”-ын нэр дэвшигч Павел Грудинин  нар оролцсон аж.

 

Уг мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдийн дунд маргаан дэгдэж, улмаар Ксения Собчак өмнөө байсан аягатай усаа Жириновскийгийн нүүр рүү цацжээ. Жириновский сэтгүүлч мэргэжилтэй Собчакийг “Тэнэг хүүхэн. Чамд энд зай байхгүй хэмээн хэлсний дараа уг үйл явдал болсон байна.

 

Тэд маргалдсаар байсан учир Павел Грудинин танхимыг орхин гарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
болж муу еврей
2018-03-01