Дэннис Родман тэнсэн харгалзах ял авлаа
2018-03-13

 

НБА-ын ертөнцийн хамгийн сахилгагүй оддын нэг Дэннис Родман өнгөрөгч нэгдүгээр сараас хойш Өмнөд Калифорни мужийн нутаг дэвсгэрээр хоёр ч удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан хэргээр гурван жилийн тэнсэн харгалзах ял авлаа. Тэрбээр өнөөдөр Оранж каунтид жолоо барьж явах үедээ цагдаад саатуулагдсан бөгөөд түүний цуснаас их хэмжээний алкохол илэрсэн аж.

 

Үүнээсээ болж өдгөө 56 настай Родман есөн сарын архидалтын хор уршгийн эсрэг сургалтад хамрагдаж, 390 ам.долларыг торгуульд төлөхөөр боллоо.

 

Түүний өмгөөлөгч Пол Майер үйлчлүүлэгчээ гэмшиж байгааг хэлээд, шүүхийн шийдвэр зохих ёсны  байсан бөгөөд ёсчлон гүйцэтгэнэ гэдгээ Родман өөрөө амласан талаар дурджээ. Родман өөрийнхөө удаа дараа гаргасан зохисгүй үйлдэлд хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсэж буйг мөн уламжилжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин