МАН-д УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаагүй
2018-03-19

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудлаар МАН-ын удирдах түвшинд яригдсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Энэ талаар МАН-ын  Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруул  тайлбар хийлээ. Тэрбээр:

 

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эгүүлэн татах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг МАН-ын Удирдлагын төвшинд дээрх асуудал яригдлаа гэдэг. Бид Үндсэн хуульд захирагдаж амьдардаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хэн нь хууль захирагдах учиртай. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал УИХ-ын тухай хуулийн VI зүйлд тодорхой заасан байдаг. МАН-ын удирдлагын төвшинд ярьж байна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд туйлын харамсалтай байна. МАН-ын удирдах дээд байгууллага Улс төрийн намын тухай хуульд зааснаар  Их хурал, түүний эзгүйд төлөөллийн төв байгууллага бага хурал, мөн Удирдах зөвлөл бий.  Дээрх байгууллагууд албан ёсоор шийдвэр гаргаагүй тохиолдолд үндэслэлгүй, ташаа зүйл юм. МАН-ын удирдлагын түвшинд Ш.Раднаасэд гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаагүй гэв.

 

Дараагаар нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой шалгагдаж байгаа хэрэгт баримт материал гаргаж өгөх хүсэлт  хуулийн байгууллагаас ирс эн болов уу?

 

-Тийм хүсэлт ирээгүй. Улс төрийн нам гэдэг хэрэг хянан шийдвэрлэдэг ажиллагаа явуулдаг  эрх бүхий субъект биш. Бидэн тийм чиг үүрэг байдаггүй.  АТГ-аас Ш.Раднаасэд гишүүнтэй холбоотой асуудал гарлаа гэсэн мэдээллийг үзээгүй.

 

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд яагаад өөрөө тайлбар өгөөгүй юм бол?

 

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллах зэрэг бусад ажлууд байгаа байх. Ер нь  УИХ-ын гишүүнх нь хувь тайлбар хийгээгүй. МАН-ын гишүүний хувьд намын хамгаалалтад байдаг гэсэн зохицуулалт байдаг. Намын гишүүний нэр хүнд, намын нэр хүндтэй холбогдож байгаа. Тиймээс бид энэ тайлбарыг албан ёсоор өгч байгаа юм.

 

-Улс  төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа хүмүүстэй холбоотой асуудлаар АТГ-аас бичиг ирүүлсэн үү?

 

-Тийм бичиг албан ёсоор бидэнд хандаж ирүүлээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Мэргэжлийн байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргана. МАН-д ямар нэг байдлаар асуудал тавьж, хандсан зүйлгүй.

Shuud.mn
Сонин хачин
Туркийн эрлийз байна
2018-11-30
Зочин:
энэ нөхөр чинь коминтерний төлөөлөгч биш биз дээ ,,та минь эээ бүр айчихлаа,,,,коммунистуудын зөвлөх юм уу,,,,,,, бүр айчихлаа ,,,,,коммунистуудын зөвлөх юмуу,,,,
2018-03-19
t:
boovoo gargadag muratiin nutag yum shig bna
2018-03-19
зочин:
МАН хэргийг мэдсэнч мэдээгүй юм шиг хаацайлаад байвал бүр хор уршигтайг энэ нөхөр ойлгох чадвар алга. Төрөөс төрсөн тэрбумтангуудтай тооцоо хийж чадахгүй л байна. 2020 онд юу гэхэв.
2018-03-19
ene chini oros khun uuDEE
2018-03-19