ХАВРЫН цагт АРЬСАА арчлах нь
2018-04-09

Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хаврын улиралд арьс их хуурайшиж, арчилгаа их шаарддаг. Эхний ээлжинд та шингэн зүйлс ихийг уугаарай.  Өглөө босоод зөгийн балтай цай эсвэл ус уугаарай. Зөгийн бал арьсыг чийгшүүлнэ.

 

Алхам №2

 

 

Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хогжруутсан арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн арван цагаас үүрийн 4 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе байдаг тул энэ үед заавал унтаж арах нь арьсанд тань ч бас амралт болдог.

 

Алхам №3

 

 

Витамин ихтэй шинэ соргог ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхыг нэмэгдүүлнэ.

 

Алхам №4

 

 

Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тосыг ч нэмэгдүүлэх юм.

 

Алхам №5

 

 

Унтахаасаа өмнө арьсаа сайтар цэвэрлэж, тослоорой. Гоо сайхны багс, порлон зэргээ сайтар цэвэрлэх, ариутгах.

 

Алхам №6

 

 

Гэрээс гарахдаа үргэлж нарны тос хэрэглээрэй.

 

Алхам №7

 

 

Долоо хоногт нэг удаа маск хэрэглээрэй.

 

Алхам №8

 

 

Тамхинаас татгалзаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин