Танилц: Дэлхийн хөлбөмбөгийн Алтан цом
2018-04-23

Кока Кола компани нь Дэлхийн хөлбөмбөгийн  холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн аваргын цомыг улс орнуудаар аялуулдаг уламлалжтай болсон. Энэхүү цом өнөөдөр /2018.04.23/ Монгол улсад ирлээ.

 

Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч Х.Баттулга цомыг хүндэтгэлтэйгээр угтан авсан бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан хөлбөмбөгийн нээлттэй тэмцээнд урлаг, соёлын алдартнууд оролцлоо.

 

Энэ жил энэхүү алтан цомыг дэлхийн 50 гаруй оронд аялуулах юм.  Эдгээр орны нэгд Монгол улс багтсанд баяртай буйгаа хөлбөмбөгийн хорхойтнууд хэлж байлаа. Энэхүү алтан цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон  бөгөөд ДАШТ-ны түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг аж.

 

Алтан цомыг “Шангри-Ла молл” төвд өнөөдөр 13.00-20.00 цагийн хооронд байршуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин