Сумын эмнэлгүүдэд түргэний машин хүлээлгэн өглөө
2018-04-24

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Эрүүл мэндийн төв, Мөрөн сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулж өглөө.

 

 

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц болон орон нутгийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд,  түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо.

 

 

Он гарсаар эрүүл мэндийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин