Хүний амь санаатай хохироосон хэргийн талаар мэдээлнэ
2018-04-27

 

“Хөвсгөл Lake” зочид буудлын хоёр давхарт

 

10.00 цагт Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Бодлого – Зарчим Форум”-ын анхны хэлэлцүүлэг “ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн хүрээнд хэлэлцэгдэх гэж байна. Улс төрийн намын үндсэн үүргийн нэг нь улс төрийн шударга ЗАРЧИМ ТӨЛӨВШҮҮЛЖ, төрийн шинэлэг БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ нийгэмд түгээх билээ. Энэхүү чиг үүргийн хүрээнд Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөл, Бодлогын салбар хороод нь улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй цаг үеийн асуудлыг онцолж залуучуудын хамтаар ШИЙДЭЛ-ийг эрэлхийлэх цаашлаад олон нийтэд, бодлого тодорхойлогчдод хандсан уриалга, зөвлөмж гаргах зорилготойгоор зохион байгуулагдана. 

 

Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт “Хөрсөө хамгаалъя”  өдөрлөгийн нээлт болно. 325044, 91100461, 88080750

 

Их жанжин Д.Сүхбаатарын талбайд

 

11.00 цагт "Монгол генерал"-ын өдрийг тохиолдуулан генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 96561646

 

 Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод                             

 

11.00 цагт Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах, автомашин хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утасны дугаар: 88767828

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар мэдээлэл хийнэ. Дөрөвдүгээр сарын 30-нд буюу Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдрийг тохиолдуулан уг аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм.


11.30 цагт “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны багаас хэвлэлийн бага хурал хийнэ.

 

ХЗҮХ-ийн 3 даюхарт, 304 тоот

 

13.30-16.00 цагийн хооронд "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн судалгааны танилцуулна. Холбогдох утас: 9420-2414

Shuud.mn
Сонин хачин